Дамжин өнгөрөх ачааны тээвэр /Транзит/
Бүтээгдэхүүн
Дамжин өнгөрөх ачааны тээвэр /Транзит/
Монгол улсын хөгжлийн нэг гарц нь Транзит тээвэр юм. Монгол Улсын Засгийн газраас транзит тээврийг хөгжүүлэхтэй холбоотойгоор 2 хөршийн засгийн газар, удирдагчидтай тодорхой тохиролцоонд хүрээд багагүй хугацаа өнгөрч байна. Бид ч ОХУ-ын вагон эзэмшигч компани болон тээвэр зуучуудтай хийсэн гэрээний үндсэн дээр ОХУ болон Хятад улсуудын хооронд транзит тээврийг Монголын газар нутгаар амжилттай зохион байгуулж байна.



Хэрэв танд болон таны бизнес түншид манай орноор дамжин өнгөрөх болон хилийн чанадад хийгдэх транзит тээврийн ачаа байгаа бол бидэнд хандана уу.
Бидэнтэй холбогдон тээвэрлэлтийн талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл аваарай.
Утас: 75055000, 75057000, 9400-6100
И-мэйл: import@landbridge.mn
Биднийг сонгосноор
Тээвэр бүр даатгалтай
Эрсдэл хэдийд ч үүсэж болзошгүй. Үйлчлүүлэгч та бидний санал болгож буй нөхцөлөөр даатгалын хураамж нэмж төлөхгүйгээр даатгагдсан тээврийн үйлчилгээ авах боломжтой. Хэрэв илүү нөхцөлөөр даатгуулах хүсэлтэй бол бид таны даатгалын зуучлагч байх боломжтой.
Хаалганаас хаалганд хүргэнэ
Бид таны ачааг байгаа газраас нь очиж аван хаалганаас хаалганд хүргэх тээвэрлэлтийг зохион байгуулдаг.
Гаалийн иж бүрэн үйлчилгээ
Бид та бүхэнд гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг санал болгож байна. Түүнчлэн та ачаагаа гаалийн байгууллагад мэдүүлэх, татвар хураамжийг бодуулах, гаалийн үзлэгт оруулах зэрэг үйлчилгээнд цаг заваа бүү зарцуулаарай. Бид эдгээр үйлчилгээг нэмэлт төлбөргүйгээр та бүхэнд үзүүлнэ.
Замын мэдээ
Үйлчлүүлэгч та тээврийн захиалга өгснөөс эхлээд эцсийн цэг хүртэл өөрийн ачааг хянах, мэдээлэл авах боломжтой.