Бидний тухай
01. Зорилго
Эдийн засаг болон нийгэмд үр ашигтай бизнес загварыг хөгжүүлэх
Улс хоорондын тээвэр логистикийн үйлчилгээг чанартай, хялбар ойлгомжтой болгох
Тээвэр логистикийн шилдэг шийдэл, санаа, арга технологийг хэрэгжүүлэх чадамжийг бий болгох
Хамтын хөдөлмөр, бүтээлч оюун ухааныг урамшуулаж, ажиллаж сурч хөгжих таатай орчинг бүрдүүлж, салбарын манлайлагчидыг бэлдэх
02. АЛСЫН ХАРАА
УЛС ХООРОНДЫН ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХАМГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ БАЙХ
Тээвэр зуучлалын чиглэлээр салбартаа 20 хүртэл жил ажилласан туршлага бүхий манай хамт олон харилцагчдынхаа ачаа бүрийг товлосон хугацаанд нь эрсдэлгүй найдвартай тээвэрлэхийн чухалыг мэднэ.
03. ҮНЭТ ЗҮЙЛС
Түншийн харилцаа
Итгэл дааж, хүлээн зөвшөөрөгдөх харилцаа
Мэргэжлийн чадвар
Энгийн, ойлгомжтой, цогц үйлчилгээ
Хамт олон
Ажил мэргэжилдээ дур сонирхолтой, чадварлаг баг
Бизнес загвар
Өсөлттэй, үр ашигтай, үргэлж сайжрах загвар
Ландбридж ХХК нь 2008 оноос үйл ажиллагаагаа эхэлж өнөөдөр дэлхийн 5 тивд байрлах 90 гаруй орны 2000 гаруй агентийн сүлжээгээ ашиглан төмөр зам, агаар, далай болон авто зам зэрэг тээврийн бүх төрлөөр улс хоорондын болон орон нутгийн тээвэр логистикийн иж бүрэн үйлчилгээг үзүүлж байна. Энэ хугацаанд УЛС ХООРОНДЫН ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХАМГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ БАЙХ алсын хараандаа хөтлөгдөн, мэргэжлийн, энгийн ойлгомжтой тээвэр логистикийн цогц үйлчилгээг үйлчлүүлэгч, түншүүддээ үзүүлэхийг зорьж ирсэн.
Тээвэр зуучлалын чиглэлээр салбартаа 20 хүртэл жил ажилласан туршлага бүхий манай хамт олон харилцагчдынхаа ачаа бүрийг товлосон хугацаанд нь эрсдэлгүй найдвартай тээвэрлэхийн чухалыг мэднэ.
Энэ хугацаанд бүх төрлийн тээврийн хэрэгслээр дэлхийн 5 тивийн 90 гаран орны, 2,500 орчим цэгт, давхардсан тоогоор 50,000 гаруй үйлчлүүлэгчид тээвэр логистикийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэжээ. Өдгөө Ландбридж компани нь 250 гаруй мэргэжлийн боловсон хүчинтэйгээр улс хоорондын тээвэр логистикийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн, доорх зорилгыг тавин ажиллаж байна.
- Улс хоорондын тээвэр логистикийн үйлчилгээг чанартай, хялбар, ойлгомжтой болгох
- Тээвэр логистикийн шилдэг шийдэл, санаа, арга технологийг хэрэгжүүлэх чадамжийг бий болгох
- Үйлчлүүлэгчдэдээ бүх төрлийн тээвэр зохион байгуулалтын иж бүрэн үйлчилгээг хүргэх
Та бидэнд хандсанаар тээврийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг дагалдах үйлчилгээнийх нь хамтаар нэг дороос авах болно.
Чанарын бодлого
Бид улс хоорондын тээвэр логистикийн үйлчилгээний хамгийн шилдэг сонголт байхын тулд өөрсдийгөө хөгжүүлж үргэлж мэргэжлийн байх ба чанарын шаардлага хангасан найдвартай үйлчилгээг үзүүлж, оролцогч талуудын сэтгэл ханамжийг ямагт нэмэгдүүлэн ажиллана.
ХЭМАБ-н бодлого
- “ЛАНДБРИДЖ” ХХК нь тээвэр зууч, ложистикийн бүхий л үйл ажиллагаандаа ХЭМАБ-ын Удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн тасралтгүй сайжруулна.
- ХЭМАБ-д шаардлагатай санхүү, материал хэрэгсэл, техник тоног төхөөрөмж, сургалт ур чадвар, арга барил, тогтолцооны бүх нөөцөөр нэн тэргүүнд хангана.
- Хүн бүрийн оролцоотойгоор эрсдэлийг зөв тодорхойлон хянаж, аюулгүй байдлыг хангах ухамсарт хариуцлага, зөв хандлагад чиглүүлэн ажиллахыг эрмэлзэнэ.”