Бүтээгдэхүүн

Аюултай ачааны тээвэр

Аюултай ачааны онцлог нь энгийн зорчигч тээврийн хэрэгслээр тээвэрлэхийг хориглосон байдгаас гадна зарим улс орон төмөр замаар тээвэрлэхийг, эсвэл бүр улсаараа дамжуулан тээвэрлэхийг хориглодог. Иймд химийн хортой ачааны тээвэр нь олон тооны зөвшөөрөл шаардахаас гадна тусгай дүрэм журмын дагуу тээвэрлэгддэг. Тиймээс та ачаа тээвэрлүүлэх агентаа сонгохдоо туршлага, хариуцлага хүлээх чадвар, найдвартай байдал гэх мэт олон үзүүлэлтүүдийг нь шалгахаа мартуузай.

Бид олон улсад байрлах өөрийн итгэмжит туршлагатай агентуудтай хамтран танд мэргэжлийн өндөр түвшинд зөвлөгөөг өгч ачилтын зураг, замналыг гарган тээврийн захиалгаас эхлэн ачаа таны гарт ирэх хүртэл анхаарал тавин ажилладаг. Таны ачаа өмнө нь тээвэрлэгдэж байгаагүй шинэ төрлийн байх тусмаа биднээс мэргэжлийн чадварыг илүү шаарддаг тул бид ч баяртайгаар тантай хамтран ажиллах болно.

Бидэнтэй холбогдон тээвэрлэлтийн талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл аваарай.

Утас: 75055000,  75057000, 9400-6100
И-мэйл: import@landbridge.mn

Биднийг сонгосноор

Тээвэр бүр даатгалтай

Эрсдэл хэдийд ч үүсэж болзошгүй. Үйлчлүүлэгч та бидний санал болгож буй нөхцөлөөр даатгалын хураамж нэмж төлөхгүйгээр даатгагдсан тээврийн үйлчилгээ авах боломжтой. Хэрэв илүү нөхцөлөөр даатгуулах хүсэлтэй бол бид таны даатгалын зуучлагч байх боломжтой.

Хаалганаас хаалганд хүргэнэ

Бид таны ачааг байгаа газраас нь очиж аван хаалганаас хаалганд хүргэх тээвэрлэлтийг зохион байгуулдаг.

Гаалийн иж бүрэн үйлчилгээ

Бид та бүхэнд гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг санал болгож байна. Түүнчлэн та ачаагаа гаалийн байгууллагад мэдүүлэх, татвар хураамжийг бодуулах, гаалийн үзлэгт оруулах зэрэг үйлчилгээнд цаг заваа бүү зарцуулаарай. Бид эдгээр үйлчилгээг нэмэлт төлбөргүйгээр та бүхэнд үзүүлнэ.

Замын мэдээ

Үйлчлүүлэгч та тээврийн захиалга өгснөөс эхлээд эцсийн цэг хүртэл өөрийн ачааг хянах, мэдээлэл авах боломжтой.