Бүтээгдэхүүн

Төслийн ачааны тээвэр

Түүхий эдийн баялаг ихтэй Монгол улсын хувьд Уул уурхайн салбар эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг болдог. Монгол улс нь нүүрс, зэс, алт, уран зэрэг байгалийн арвин их нөөц бүхий ашиглагдаагүй томоохон ордуудтай ба эдгээр баялагийг дэлхийн зах зээлд гаргахад тээвэр, логистикийн шийдэл шаардлагатай байдаг. Таны ачаа дэлхийн хаана байхаас үл шалтгаалан харилцагчдынхаа нарийн төлөвлөсөн хуваарьт нийцүүлэн заасан газарт нь товлосон хугацаанд, эдийн засгийн хувьд үр ашигтайгаар хэт хэтрүү овортой уул уурхайн тоног төхөөрөмж, түүхий эд материалыг бид тээвэрлэж, хүргэж өгнө. Бид төслийн төлөвлөлт, зохион байгуулалт, боловсон хүчин болон логистикийн хяналт, удирдлагын үйлчилгээг үзүүлдэг.

Тиймээс бид тусгайлсан туршлагатай, онцгой нөхцөл байдалд асуудлыг түргэн шийдвэрлэх чадвартай, олон улсын тээврийн үйлчилгээний талаар өргөн мэдлэгтэй төслийн багийг бэлтгэн таны үнэт ачааг нарийн төлөвлөлт, зохион байгуулалтанд оруулж тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хэт овортой, аюултай ямар ч ачаа байсан та манай төслийн багтай холбогдон тээвэрлэлтийн асуудлаа бүрэн шийдвэрлүүлэх боломжтой.

Бидэнтэй холбогдон тээвэрлэлтийн талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл аваарай.

Утас: 75055000,  75057000, 9400-6100
И-мэйл: import@landbridge.mn

Биднийг сонгосноор

Тээвэр бүр даатгалтай

Эрсдэл хэдийд ч үүсэж болзошгүй. Үйлчлүүлэгч та бидний санал болгож буй нөхцөлөөр даатгалын хураамж нэмж төлөхгүйгээр даатгагдсан тээврийн үйлчилгээ авах боломжтой. Хэрэв илүү нөхцөлөөр даатгуулах хүсэлтэй бол бид таны даатгалын зуучлагч байх боломжтой.

Хаалганаас хаалганд хүргэнэ

Бид таны ачааг байгаа газраас нь очиж аван хаалганаас хаалганд хүргэх тээвэрлэлтийг зохион байгуулдаг.

Гаалийн иж бүрэн үйлчилгээ

Бид та бүхэнд гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг санал болгож байна. Түүнчлэн та ачаагаа гаалийн байгууллагад мэдүүлэх, татвар хураамжийг бодуулах, гаалийн үзлэгт оруулах зэрэг үйлчилгээнд цаг заваа бүү зарцуулаарай. Бид эдгээр үйлчилгээг нэмэлт төлбөргүйгээр та бүхэнд үзүүлнэ.

Замын мэдээ

Үйлчлүүлэгч та тээврийн захиалга өгснөөс эхлээд эцсийн цэг хүртэл өөрийн ачааг хянах, мэдээлэл авах боломжтой.