Дотоодын тээвэр
Бүтээгдэхүүн
Дотоодын тээвэр
Өмнийн говь, Дорнын талаас Алтайн уулс, Хөвсгөлийн тайга хүртэлх 1.5 сая км.кв газар нутаг бүхий Монголын 21 аймагт таны ачааг туршлагатай жолооч, ачааны онцлогт тохирсон хүнд даацын болон тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүдээр ачааг тань зорьсон газарт тань товлосон хугацаанд нь хүргэж тээвэрлэнэ.
Орон нутгийн тээврийг “УБТЗ нийгэмлэгийн эзэмшлийн 80 гаруй өртөө зөрлөг бүхий 1815 км төмөр замыг ашиглан галт тэргээр, 21 аймаг, 329 сум, 1567 багийг сүлжин холбосон хатуу хучилтат, сайжруулсан болон энгийн шороон замыг ашиглан автоор, Олон улсын болон орон нутгийн нислэг зохион байгуулдаг Монгол Улсын 24 нисэх буудлаар дамжуулан агаараар” – чанарын өндөр түвшинд бид зохион байгуулан ажилладаг.



Бид орон нутагт ачаа боловсруулдаг терминалуудтай бүгдтэй нь хамтран ажилладаг тул байнгын ачилттай суурингууд руу хийгдэж буй тээвэр дээр кран, ачиж буулгах бусад техник хэрэгслийг дагалдуулан явуулахгүй бэлэн байгааг нь ашиглах боломжтой байдаг тул өртөг зардлыг тань мөн хэмнэн өгөх боломжтой.
Бидэнтэй холбогдон тээвэрлэлтийн талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл аваарай.
Утас: 75055000, 75057000, 9400-6100
И-мэйл: import@landbridge.mn
Биднийг сонгосноор
Тээвэр бүр даатгалтай
Эрсдэл хэдийд ч үүсэж болзошгүй. Үйлчлүүлэгч та бидний санал болгож буй нөхцөлөөр даатгалын хураамж нэмж төлөхгүйгээр даатгагдсан тээврийн үйлчилгээ авах боломжтой. Хэрэв илүү нөхцөлөөр даатгуулах хүсэлтэй бол бид таны даатгалын зуучлагч байх боломжтой.
Хаалганаас хаалганд хүргэнэ
Бид таны ачааг байгаа газраас нь очиж аван хаалганаас хаалганд хүргэх тээвэрлэлтийг зохион байгуулдаг.
Гаалийн иж бүрэн үйлчилгээ
Бид та бүхэнд гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг санал болгож байна. Түүнчлэн та ачаагаа гаалийн байгууллагад мэдүүлэх, татвар хураамжийг бодуулах, гаалийн үзлэгт оруулах зэрэг үйлчилгээнд цаг заваа бүү зарцуулаарай. Бид эдгээр үйлчилгээг нэмэлт төлбөргүйгээр та бүхэнд үзүүлнэ.
Замын мэдээ
Үйлчлүүлэгч та тээврийн захиалга өгснөөс эхлээд эцсийн цэг хүртэл өөрийн ачааг хянах, мэдээлэл авах боломжтой.