Автомашины тээвэр
Бүтээгдэхүүн
Автомашины тээвэр
Манай улсад явж буй тээврийн хэрэгслүүдийн дийлэнх нь Япон улсаас орж ирсэн шинэ болон хуучин автомашин гэдэгтэй хэн ч маргахгүй. Бид автомашин экспортлогч Япон, Солонгос, Герман, Англи, АНУ болон АНЭ зэрэг орнуудаас суудлын, тусгай зориулалтын, хүнд даацын автомашин, автобус болон бусад чиргүүл техник хэрэгслүүдийг тээвэрлэдэг.
Суудлын автомашиныг Монгол руу тээвэрлэхдээ нийтлэгээр чингэлэгт 2-5г ачин тээвэрлэдэг бол сүүлийн жилүүдэд Европын орнуудаас автомашиныг зориулалтын вагон ашиглан тээвэрлэх нь түгээмэл болж байна. Бид ч энэ төрлийн тээврийг хэд хэдэн удаа зохион байгуулсан туршлагатай.




АВТОМАШИНЫ ЭКСПОРТЫН ТЭЭВЭР: Бид 2010 оноос хойш хуучны чамин автомашины уралдаан болох “Peking to Paris”-н Монгол дахь тээвэрлэлтийн түншээр ажиллаж байна. Бид аялагчидын болон бусад шаардлага гарсан бүхий л хүмүүсийн автомашиныг Монголоос бусад орон руу хийх тээврийг зохион байгуулна.
Бидэнтэй холбогдон тээвэрлэлтийн талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл аваарай.
Утас: 75055000, 75057000, 9400-6100
И-мэйл: import@landbridge.mn
Биднийг сонгосноор
Тээвэр бүр даатгалтай
Эрсдэл хэдийд ч үүсэж болзошгүй. Үйлчлүүлэгч та бидний санал болгож буй нөхцөлөөр даатгалын хураамж нэмж төлөхгүйгээр даатгагдсан тээврийн үйлчилгээ авах боломжтой. Хэрэв илүү нөхцөлөөр даатгуулах хүсэлтэй бол бид таны даатгалын зуучлагч байх боломжтой.
Хаалганаас хаалганд хүргэнэ
Бид таны ачааг байгаа газраас нь очиж аван хаалганаас хаалганд хүргэх тээвэрлэлтийг зохион байгуулдаг.
Гаалийн иж бүрэн үйлчилгээ
Бид та бүхэнд гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг санал болгож байна. Түүнчлэн та ачаагаа гаалийн байгууллагад мэдүүлэх, татвар хураамжийг бодуулах, гаалийн үзлэгт оруулах зэрэг үйлчилгээнд цаг заваа бүү зарцуулаарай. Бид эдгээр үйлчилгээг нэмэлт төлбөргүйгээр та бүхэнд үзүүлнэ.
Замын мэдээ
Үйлчлүүлэгч та тээврийн захиалга өгснөөс эхлээд эцсийн цэг хүртэл өөрийн ачааг хянах, мэдээлэл авах боломжтой.