Үйлчилгээ

Тээврийн зөвлөгөө

Манай хамт олон үйлчлүүлэгчдийнхээ тээвэр логистикийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, үндсэн бизнесдээ анхаарал хандуулах боломж, цаг хугацааг олгох зорилгоор тээврийн зөвлөгөө өгөх үйлчилгээг нэвтрүүлээд багагүй хугацааг өнгөрчээ. Та манай компани руу 70131308 утсаар (эсвэл info@landbridge.mn и-мэйлээр) холбогдон тээврийн мэргэжилтэнтэй уулзах цагаа тохироход л хангалттай бөгөөд манай тээврийн мэргэшсэн мэргэжилтнүүд тохирсон цагтаа танай оффис дээр очиж тээврийн зөвлөгөөг үнэгүй өгч, өөрсдийн үйлчилгээг танилцуулахаас гадна та бүхний хүссэн нөхцөлөөр үнийн саналыг богино хугацаанд боловсруулж тээврийн үнийн санал хүргүүлж, хамтран ажиллахад бэлэн байна.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ
  • Импорт/Экспортын гаалийн бүрдүүлэлт
  • Ре-экспорт болон транзит гаалийн бүрдүүлэлт
  • Татвар төлөлт, буцаан олголт
  • АТА Карнэйтэй ачааг хүлээн авах, илгээх
  • Гаалийн түр горимын бүрдүүлэлт, татварын барьцаа байршуулах
  • Гааль татварын зөвлөлгөө өгөх