Даатгал
Үйлчилгээ
Даатгал
ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ
Ландбридж ХХК нь Хаан Даатгал компанитай 500’000 ам.доллар хүртэлх хохирлыг нөхөн төлөх нөхцөлтэйгээр “Хариуцлагын даатгал”-ын гэрээ байгуулж ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛААР даатгуулсан.
Манай компанийн зуучлалаар тээвэрлэгдэж байгаа бүх ачаа хариуцлагын даатгалаар даатгагдсан ба компанийн зүгээс ажил мэргэжлийн алдаа гаргаснаас үүдэн ачаа эвдэрч гэмтсэн, дутсан тохиолдолд хариуцлагын даатгалын гэрээний дагуу даатгалын байгууллагаас хохирлыг нөхөн төлнө.


АЧАА ТЭЭВРИЙН ДААТГАЛ
Тээвэрлэлтийн явцад үүсэх аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор харилцагч ачаа тээврийн даатгалын үйлчилгээг авах боломжтой. Ачаа тээврийн даатгалд даатгуулснаар дараахь төрлийн эрсдлээс үүссэн хохирлыг даатгалын байгууллагаар төлүүлэх боломжтой:
- Галын аюул
- Байгалийн гамшиг
- Зам тээврийн осол
- Хулгай
- Гуравдагч этгээдийн санамсаргүй болон санаатай үйлдэл
- Ажил мэргэжлийн
- Зам тээврийн хөдөлгөөний үеийн
Бид Хаан Даатгал болон бусад даатгалын компаниудын даатгалын агентаар ажилладаг ба та бүхэнд ачаа тээврийн даатгалын үйлчилгээг санал болгож байна.