Тээврийн тойм (2026.11.02 – 11.08)

Тээврийн тойм (2026.11.02 – 11.08)

Монгол Улсын газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад Ландбридж компани оролцож байна

“Эрчим хүчний эрх чөлөөг эх орондоо” уриатай, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй Монгол Улсын Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна.

Төслийн хүрээнд 527 км урт түүхий тос дамжуулах хоолойн барилгын ажил 90 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа бол үйлдвэрийн технологийн байгууламжуудын барилга угсралт, тоног төхөөрөмжийн суурилуулалт эрчимтэй өрнөж байна. Ландбридж ХХК нь энэхүү стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын тоног төхөөрөмж, овор ихтэй ачааны тээвэрлэлтийг зохион байгуулан ажиллаж байна.

Тус үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай болж, Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээний 55 орчим хувийг хангах зорилготой. Мөн жилд 824 мянган тонн дизель түлш, 396 мянган тонн АИ-95 автобензин, 80 мянган тонн онгоцны түлш, 17 мянган тонн зуухны түлш, 27 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

Ландбридж ХХК нь Монгол Улсын томоохон бүтээн байгуулалт, стратегийн төслүүдийн логистикийн шийдлийг хэрэгжүүлж, нийлүүлэлтийн сүлжээний найдвартай ажиллагаа, төслийн үр ашигтай хэрэгжилтэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Тяньжин боомтын төмөр замын ачаалал нэмэгдэж, тээвэрлэлтийн хугацаа уртасч байна.

БНХАУ-ын Синьган төмөр замын өртөөнөөс Монгол Улсын Замын-Үүд чиглэлд 2026 оны 10 дугаар сарын 21–28-ны хооронд нийт 12 цуваа галт тэрэг хөдөлж, ойролцоогоор 1,296 TEU (20 футын нэг чингэлэгтэй тэнцэх нэгж) чингэлэг тээвэрлэжээ. Мөн тус хугацаанд авто тээврээр 450 орчим чингэлгийг Эрээн чиглэлд тээвэрлэсэн байна.

Гэсэн хэдий ч Синьган төмөр замын өртөөнд Монгол Улс руу тээвэрлэгдэхээр хүлээгдэж буй ачааны хуримтлал 6,150 TEU буюу 3,075 гаруй чингэлэгт хүрээд байна. Үүний улмаас чингэлэг галт тэргэнд ачигдах дундаж хүлээлгийн хугацаа 35–40 хоног болжээ.

Түүнчлэн Эрээн – Замын-Үүдийн хоорондын тээврийн ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор Синьган боомтоос Эрээн хүртэлх авто тээврийн хугацаа өмнөхөөс 7–10 хоногоор уртассан байна.

Иймд Монгол Улс руу чиглэсэн ачаа тээвэрлэлтийн хугацаанд саатал үүсэж байгаа тул импортын ачааны төлөвлөлт, тээвэрлэлтийн хуваариа холбогдох нөхцөл байдалтай уялдуулан гаргахыг зөвлөж байна.

ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ

Олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагаанд тээвэрлэгч, тээвэр зуучлагч болон харилцагч талуудын үүрэг, хариуцлага тодорхой байх нь ачааг эрсдэлгүй, шуурхай хүргэхэд чухал ач холбогдолтой.
“Ландбридж” ХХК нь 2008 оноос хойш тээвэр, логистикийн салбарт ажиллаж байгаа туршлагадаа тулгуурлан та бүхэнд дараах зөвлөмжийг хүргэж байна.

Захиалгын мэдээллээ үнэн зөв өгөх

Ачааны нэр төрөл, жин, хэмжээ, шинж чанар, сав баглаа боодол болон тээвэрлэлтийн тусгай нөхцөлийн талаар бүрэн, үнэн зөв мэдээлэл өгөх нь тээвэрлэлтийг зөв төлөвлөх үндэс юм.

Мэдээллийг дутуу эсвэл буруу ирүүлснээс үүдэн гаалийн бүрдүүлэлт удаашрах, нэмэлт зардал гарах, торгууль гэх мэт эрсдэлүүд үүсч болзошгүй.

Гэрээ болон тээвэрлэлтийн захиалгаа сайтар шалгах

Тээвэрлэлтийн нөхцөл, маршрут, үнэ тариф, төлбөрийн нөхцөл, тээвэрлэлтийн хугацаа болон талуудын хариуцлагыг гэрээ, захиалгын баримт бичигт тодорхой тусгах нь чухал.

Захиалгад өөрчлөлт оруулах шаардлагатай бол аль болох эрт мэдэгдэж, холбогдох өөрчлөлтийг бичгээр баталгаажуулаарай.

Ачааны сав баглаа боодол, нэмэлт хамгаалалтад анхаарах

Ачааны онцлогт тохирсон, тээвэрлэлтийн явцад үүсэж болзошгүй доргилт, чийг, даралт болон бусад нөлөөллөөс хамгаалах сав баглаа боодол сонгох хэрэгтэй. Эмзэг, үнэ цэнтэй эсвэл тусгай нөхцөл шаарддаг ачааны талаар урьдчилан мэдээлж, шаардлагатай хамгаалалт болон даатгалын нөхцөлийг тохиролцоорой.

Эрсдэл үүссэн тохиолдолд шуурхай мэдээлэх

Цаг агаарын хүндрэл, хилийн боомтын хязгаарлалт, тээврийн саатал болон бусад урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал тээвэрлэлтийн хугацаа, зардалд нөлөөлж болзошгүй.

Ийм нөхцөл үүссэн үед талууд харилцан шуурхай мэдээлэл солилцож, боломжит шийдлийг хамтран тодорхойлох нь чухал. Хариуцлагыг тухайн нөхцөл байдал, холбогдох хууль тогтоомж болон гэрээний нөхцөлд үндэслэн тогтооно.

Энэхүү мэдээлэл нь харилцагчдад зориулсан ерөнхий зөвлөмж бөгөөд тухайн тээвэрлэлтийн гэрээ, захиалга болон холбогдох хууль тогтоомжийг орлохгүй.

ТАЙФУН “CHAMPI”: АЗИЙН БҮСИЙН АЧАА ТЭЭВЭРТ СААТАЛ ҮҮСГЭХ ЭРСДЭЛТЭЙ

Тайфуны нөлөө Зүүн Азид

Тайфун “Champi” номхон далайн баруун хэсгээр дайран өнгөрөхдөө Хятад, Тайвань болон Японы зарим хэсэгт хүчтэй салхи, аадар бороо дагуулж, тээврийн үйл ажиллагаанд саатал үүсгэх магадлалтай байна.

Нислэг болон бусад тээврийн саатал

Тайвань, Японд олон зуун нислэг цуцлагдаж, зарим чиглэлийн нислэгийн хуваарь өөрчлөгдсөн. Мөн онгоц, төмөр замын үйлчилгээ доголдох тохиолдол гарсан тул ачааны хөдөлгөөн удаашрах эрсдэлтэй байна.

Боомт ба далайн тээврийн эрсдэл

Хятадын зүүн эрэг, тухайлбал Шанхай, Жэжян орчимд хүчтэй салхи, их хэмжээний хур тунадас нөлөөлж болзошгүй. Боомтын ажиллагаа түр хязгаарлагдах, хөлөг онгоцны хуваарь өөрчлөгдөх, ачаа шилжүүлэн ачих хугацаа сунжрах эрсдэлтэй байна.

Ачаа илгээгчдэд өгөх зөвлөмж

Шанхай, Жэжян, Тайвань болон Японоор дамжин өнгөрөх агаарын болон далайн ачаанд нэмэлт хугацаа тооцохыг зөвлөж байна. Ачааны бодит хөдөлгөөн, нислэг болон хөлөг онгоцны шинэчилсэн хуваарийг тээвэрлэгчээс баталгаажуулж, яаралтай ачаанд өөр чиглэл сонгох боломжийг урьдчилан тооцох шаардлагатай.

АНХААРАХ НЬ

Цаг агаарын нөхцөл сайжирсан ч хуримтлагдсан ачаа болон хуваарийн өөрчлөлтөөс шалтгаалан саатал үргэлжилж болзошгүй.

Эх сурвалж: Reuters, OOCL Logistics (2026.10.22–23)

OFF-LOAD ГЭЖ ЮУ ВЭ?

Агаарын ачааны тээвэрлэлтийн үе шат ба саатлын шалтгаан

Off-Load гэж юу вэ?

Тайфун “Champi” номхон далайн баруун хэсгээр дайран өнгөрөхдөө Хятад, Тайвань болон Японы зарим хэсэгт хүчтэй салхи, аадар бороо дагуулж, тээврийн үйл ажиллагаанд саатал үүсгэх магадлалтай байна.

Жин, хэмжээс ба бичиг баримт

Ачааны бодит жин, гадна хэмжээс, савлагаа болон бичиг баримт тээврийн захиалгад өгсөн мэдээлэлтэй таарч байх шаардлагатай. Зөрүү илэрвэл дахин хэмжих, жинлэх, баримт бичгийг засах эсвэл нэмэлт шалгалт хийх шаардлага гарч, нислэгт ачих боломжид нөлөөлж болно.

Нислэгийн багтаамж ба ачих дараалал

Нислэгийн багтаамж зөвхөн нийт жингээр хязгаарлагдахгүй. Ачааны эзлэхүүн, оврын хэмжээ, хэлбэр, жингийн хуваарилалт, агаарын хөлгийн төрөл болон аюулгүй ажиллагааны шаардлага нөлөөлнө. Багтаамж хязгаарлагдсан үед тээвэрлэгчийн үйлчилгээний нөхцөл, ачих эрэмбийн дагуу Premium болон Priority үйлчилгээтэй ачааг энгийн тарифтай ачаанаас урьтаж ачих тохиолдол бий. Гэхдээ энэ нь бүх нислэгт заавал ачигдах баталгаа биш бөгөөд тухайн тээвэрлэгчийн журам, нислэгийн нөхцөлөөс хамаарна.

Off-Load үүссэн тохиолдолд

Тээвэрлэгчээс off-load болсон шалтгаан, дараагийн боломжит нислэгийн огноо, дамжин өнгөрөх цэг болон тооцоолсон хугацааг тодруулаарай. Захиалга баталгаажсан, агуулахад хүлээн авсан, нислэгт хуваарилсан, бодитоор ачсан гэдэг нь өөр өөр үе шат тул ачааны хамгийн сүүлийн статусыг баталгаажуулах нь зүйтэй.

САНАХ ЗҮЙЛ

Нислэгийн багтаамж, агаарын хөлгийн өөрчлөлт, цаг агаар, аюулгүй ажиллагааны шаардлага болон ачааны бэлтгэлээс шалтгаалан off-load үүсэж болно. Premium болон Priority үйлчилгээ нь ачих эрэмбэд нөлөөлж болох ч тээвэрлэгчийн журам, тухайн нислэгийн нөхцөлөөс хамаардаг.

Эх сурвалж: Reuters, OOCL Logistics (2026.10.22–23)

МИАТ өвлийн хуваарьт шилжиж, Зүүн Өмнөд Азийн зарим чиглэлд шууд нислэг үйлдэнэ.

Монголын Иргэний Агаарын Тээвэр (МИАТ) 2026 оны өвлийн нислэгийн хуваарьт шилжиж байгаатай холбогдуулан Зүүн Өмнөд Азийн дөрвөн чиглэлд шууд нислэг үйлдэх хуваарийг илгээж байна.

Эдгээр нислэгээр зорчигч болон ачаа дамжих нислэггүйгээр шууд тээвэрлэгдэх тул ачаагаа хурдан, найдвартай хүргүүлэх боломжтой.

Нислэгийн чиглэл, хуваарь

Улаанбаатар – Бангкок – Улаанбаатар
Эхлэх огноо: 2026 оны 11-р сарын 14-өөс
Давтамж: Даваа, Лхагва, Бямба гараг бүр

Улаанбаатар – Пукет – Улаанбаатар
Эхлэх огноо: 2026 оны 12-р сарын 3-наас
Давтамж: Мягмар, Пүрэв, Ням гараг бүр

Улаанбаатар – Хо Ши Мин – Улаанбаатар
Эхлэх огноо: 2026 оны 12-р сарын 1-ээс
Давтамж: Мягмар, Баасан гараг бүр

Улаанбаатар – Сингапур – Улаанбаатар
Эхлэх огноо: 2026 оны 12-р сарын 15-наас
Давтамж: Мягмар, Бямба гараг бүр

Хугацаа хэмнэнэ

Ачаа дамжин өртөөгүйгээр шууд тээвэрлэгддэг тул дамжих нисэх буудал дээрх хүлээлт, ачаа шилжүүлэх хугацаа хэмнэнэ. Бангкок, Пукет, Хо Ши Мин, Сингапур чиглэлд ачаа нэг нислэгээр хүрнэ.

Ачаа гэмтэх, дутах эрсдэл буурна

Ачааг онгоцноос онгоц руу эсвэл онгоцноос терминал руу шилжүүлэн ачилт хийх бүрт ачаа гэмтэх, солигдох, хугацаа алдах эрсдэл үүсдэг тул шууд нислэгээр эдгээр эрсдлийг бууруулах боломжтой.

Хугацаа нь тодорхой, урьдчилан төлөвлөх боломжтой

Ачаа дамжин өртөөгүйгээр шууд тээвэрлэгддэг тул дамжих нисэх буудал дээрх хүлээлт, ачаа шилжүүлэх хугацаа хэмнэнэ. Бангкок, Пукет, Хо Ши Мин, Сингапур чиглэлд ачаа нэг нислэгээр хүрнэ.

Түргэн муудах болон цаг хугацаанд мэдрэмтгий ачаанд тохиромжтой

Хүнс, эм, зэрэг ачаанд шууд нислэг илүү найдвартай.

ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦООНД ОРСОН ОНЦЛОХ 10 ӨӨРЧЛӨЛТ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд иргэн, бизнес эрхлэгчдэд учирдаг хүнд суртал, шат дамжлагыг бууруулах зорилгоор Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.

Шинэ зохицуулалтаар зөвшөөрлийн тогтолцоог хялбаршуулж, иргэн, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг шуурхай, ил тод, цахим хэлбэрээр хүргэхэд чиглэсэн дараах өөрчлөлтүүд хэрэгжиж байна.

Зөвшөөрлийн тухай хуульд

  1. Татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байх нь
    ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД саад болохгүй.
  2. Эрсдэл багатай дараах зөвшөөрлийг МЭДЭГДЭЛ болголоо.
  3. Энгийн болон тусгай зөвшөөрлийг УРТ ХУГАЦААГААР олгодог болов.
  4. Зөрчилгүй бол зөвшөөрлийг ажлын ХОЁР хоногт сунгана.
  5. 38 Тусгай болон энгийн зөвшөөрлийг хүчингүй болгоно.
  6. 23 Тусгай зөвшөөрлийг энгийнд шилжүүлэх.
    8 Тусгай энгийн зөвшөөрлийг мэдэгдлээр эхэлнэ.
  7. 120 Зөвшөөрлийг мэргэжлийн болгоод өгөв.
  8. Салбарт буй тодорхойгүй журмыг цэгцэлж, хуулийг тодорхой болгоно.
  9. Зарим зөвшөөрөлд 20–30 шаардлага тавьж байсныг 8–15 болгож цөөллөө.

ДОТООД ТЭЭВЭР БА НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ

Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний нэгдсэн цахим бүртгэл бий болов

Төмөр замын газраас хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим системийг бий болгож, өмчлөгч, эзэмшигч, түрээслэгч 62 байгууллагын мэдээллийг бүртгэжээ.

Нийтийн тээвэрт цахилгаан тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр төлөвлөж байна

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх тухай мэдээлэл гарсан. Энэ нь нийтийн тээврийн шинэ шийдэл, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлийн мэдээ юм.

Хил дээрх ачааны саатал, тээврийн үнэ өссөн

Хэвлэлүүдийн мэдээлснээр Замын-Үүд–Эрээн чиглэлд ачааны бөөгнөрөл үүсэж, зарим тээврийн хэрэгсэл долоо хоногоос дээш хугацаагаар хүлээсэн байна. Түлш, валютын ханш болон хил дээрх саатлыг тээврийн үнийн өсөлттэй холбон тайлбарлажээ. Энэ нь ТОМО импортын ачаа татан авдаг бол хүргэлтийн хугацаа, өртөгт нөлөөлж болзошгүй.

Даац хэтрүүлсэн ачаа тээвэрт түр хязгаарлалт тавьсан

Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг нэг сарын хугацаанд зогсоосон тухай мэдээлсэн. Хот хоорондын чиглэлд овортой ачаа илгээдэг бол машины төрөл, ачааны хэмжээ болон даацын шаардлагыг урьдчилан шалгах хэрэгтэй.