Боомтын түгжрэл
Port Congestion
Боомтууд дээр хөлөг онгоц, чингэлгийн урсгал огцом нэмэгдэх үед ачаа боловсруулах хугацаа удааширч, хүлээлт үүсдэг.
Рейс цуцлалт болон маршрутын өөрчлөлт
Sailing Cancellation & Route Adjustment
Далайн тээвэрлэгчид ачаа эргэлт буурах, ачаалал тэнцвэржүүлэх эсвэл маршрут шинэчлэх зорилгоор зарим чиглэлийг цуцлах, зарим чиглэлийг өөрчлөх шийдвэр гаргадаг.
Цаг агаарын нөхцөл
Weather Conditions
Шуурга, хүчтэй салхи, далайн давлагаа зэрэг цаг агаарын таагүй нөхцөл нь хөлөг онгоцны хурдыг бууруулах эсвэл түр хугацаанд хөдөлгөөнийг зогсооход хүргэдэг.
Чингэлэгийн хомсдол
Container & Equipment Shortage
Хоосон чингэлэг, тусгай зориулалтын нам тавцанд чингэлэг болон хөргүүртэй чингэлгийн хүрэлцээ багасах нь тээврийн хуваарьт шууд нөлөөлж ачаа татан авалт, тээвэрлэлтийн хугацааг удаашруулах шалтгаан болдог.
Гааль, шалгалтын асуудал
Customs & Inspection Delays
Гаалийн нэмэлт шалгалт, бичиг баримтын хангалтгүй байдал, мэдээллийн алдаа зэрэг нь ачаа тээвэрлэлтийг хугацаанд нь эхлүүлэхэд саад болдог. Ийм нөхцөл байдал нь чингэлэг түрээс болон бусад нэмэлт зардал үүсгэх эрсдэлтэй.
Геополитикийн эрсдэл
Geopolitical Risk
Улс орнуудын хоорондын зөрчил, хориг арга хэмжээ, бүс нутгийн тогтворгүй байдал зэрэг нь тээврийн маршрутад шууд нөлөөлдөг. Үүний улмаас далайн тээврийн компаниуд чиглэлээ өөрчлөх, хугацаа сунгах эсвэл нэмэлт зардал тооцох нөхцөл үүсдэг.
СААТЛААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?
Оргил ачааллын үе эхлэхээс өмнө тээврийн захиалгаа баталгаажуулах
Ачаа хүлээн авах хугацааг уян хатан төлөвлөж, нэмэлт нөөц хоног тооцон захиалгаа урьдчилан өгөх
Боломжтой нөхцөлд олон боомт дамжих маршрутаас зайлсхийж, шууд маршрутаар тээврийн үнийг тооцуулан тээврийн сонголтоо хийх
Ачааны онцлог, цаг хугацааны шаардлагад нийцсэн тээврийн замнал, хэлбэрийг оновчтой сонгох
Ачаа бэлэн болох хугацаатай уялдуулан тээврийн сонголтоо хийх
Нэхэмжлэл (Invoice), баглаа боодлын жагсаалт (Packing List), HS код болон холбогдох бичиг баримтын мэдээллийг зөрүүгүй, үнэн зөв бүрдүүлж, тээвэрлэгчийн ачаа хүлээн авах эцсийн хугацаа (cut-off date)-аас өмнө илгээх
Тээврийн явц, хуваарийн мэдээлэл, бодит нөхцөл байдалд үндэслэн шаардлагатай тохиолдолд маршрут, тээвэрлэлтийн төрлийг шуурхай өөрчлөх хувилбарыг шалгах
