2015.09.01 – ны өдөр УБТЗ – ын Удирдах газар Хурлын Б зааланд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямаа болон “МТЗНХ” ТББ – ын гишүүн 22 байгууллагын төлөөлөл оролцсон уулзалт боллоо.
Энэхүү уулзалтаар:
- Замын Үүд өртөөний МЧ 1 ачиж буулгах хэсэгт засвар шинэчлэлийн ажил эхлэх болсонтой холбогдуулан тэнд хийгддэг байсан чингэлэг олголтыг 2015.09.11 – ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд зогсоохоор болсон талаар мэдэгдлээ. Тиймээс тээвэр зуучлагч байгууллагууд ЗҮ өртөөгөөр хаяглагдах ачааны хүрэх өртөөний нэршлийг засах, шинээр хийгдэх тээврийн мэдээллийг УБ өртөө байхаар засаж хийх шаардлага гарч байна.
- Харилцагч байгууллагууддаа энэхүү нөхцөл байдлын талаар зөвөөр ойлгуулж 2015.09.11 – ээс өмнө гадаад харилцагч нартаа мэдээлэл хүргүүлэн ажиллахыг анхаарна уу.
Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Б.Ганзориг
“Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ГҮТББ
Утас: +976 – 70150103
Гар утас: + 976 – 94004282
Эх сурвалж: www.forwarders.mn