Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
"Ландбридж" ХХК агаарын тээвэр зуучлалын үйлчилгээгээ "Эйрбридж Экспресс" нэрэн дор үзүүлж эхэллээ
2023 оны 1-р сарын 13. Баасан гариг.     87

"Ландбридж" ХХК нь 2008 онд байгуулагдсан цагаасаа хойш бүх төрлийн тээврийн хэрэгслээр дэлхийн 5 тивийн 90 орны 2500 орчим цэгт, давхардсан тоогоор 50000 гаруй үйлчлүүлэгчид тээвэр логистикийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэжээ. Өдгөө "Ландбридж" ХХК нь 250 гаруй мэргэжлийн боловсон хүчинтэйгээр улс хоорондын тээвэр логистикийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн, доорх зорилгыг тавин ажиллаж байна. 

  • Улс хоорондын тээвэр логистикийн үйлчилгээг чанартай, хялбар, ойлгомжтой болгох 
  • Тээвэр логистикийн шилдэг шийдэл, санаа, арга технологийг хэрэгжүүлэх чадамжийг бий болгох
  • Үйлчлүүлэгчдэдээ бүх төрлийн тээвэр зохион байгуулалтын иж бүрэн үйлчилгээг хүргэх

Уг зорилгынхоо илрэл болгож агаарын тээвэр зуучлалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ мэргэшсэн баг хамт олонтой "Эйрбридж Экспресс" хэмээх бие даасан компани болгон харилцагч үйлчлүүлэгч та бүхэнд танилцуулж байгаадаа баяртай байна. 

Агаарын тээвэр зуучлалын "Эйрбридж Экспресс" ХХК нь 2022 оны 07-р сарын 01-нээс үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байна. 

"Эйрбридж Экспресс" ХХК-ийн танилцуулгыг үзэх бол энд дарна уу. 

"Эйрбридж Экспресс" ХХК-ийн фэйсбүүк хуудсаар зочлох бол энд дарна уу.  




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн