Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
ТОГТМОЛ ХУВААРЬТ ЗАХИАЛГАТ НИСЛЭГ
2022 оны 1-р сарын 6. Пүрэв гариг.     383

Ландбридж компани нь дэлхийн аль ч улсаас Инчеоноор дамжуулан өөрсдийн зохион байгуулж буй ЗАХИАЛГАТ /Чартер/ НИСЛЭГ-ээрээ дамжуулан долоо хоногт ТОГТМОЛ 2 УДАА агаарын тээврийн үйлчилгээг үзүүлж байна.
Бид 8 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл 20 гаруй удаагийн захиалгат нислэгээрээ товлосон хугацаанд нь захиалагч нартаа ачааг нь хүлээлгэн өгөөд байна.
Цар тахлаас үүдсэн хилийн боомтууд дахь түгжрэлээс шалтгаалан ачаа тээврийн эргэлт удаашралтай байгаа энэхүү үед захиалгат нислэгээр дамжуулан ачаагаа саадгүй хурдан шуурхай, найдвартайгаар хүлээн авах боломжтой.

НЭГДҮГЭЭР САРЫН НИСЛЭГИЙН ХУВААРЬ:

1-дүгээр сарын 9-нд
1-дүгээр сарын 12-нд
1-дүгээр сарын 16-нд
1-дүгээр сарын 19-нд
1-дүгээр сарын 23-нд тус тус ачаа тээвэрлэлт зохион байгуулагдах ба та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг манай борлуулалтын мэргэжилтнүүдээс авах боломжтой.

Агаарын тээвэрлэлт нь

  • Хугацаа
  • Хурд
  • Найдвартай байдал зэрэг үнэ цэнийг бий болгодог.

ЗАХИАЛГАТ НИСЛЭГ - ээр дамжуулан ачаагаа тээвэрлүүлэх нь дэлхийн хаанаас ч хамгийн хурдан хугацаанд бүтээгдэхүүнээ импортлох хамгийн оновчтой сонголт юм.

  • Бид дэлхийн бүхий л улсад байрлах хамтран ажиллагч агентуудын тусламжтайгаар таны ачааг найдвартайгаар тээвэрлэх ба тогтмол хуваарьтай тул ба бүхэн товлосон цагтаа ачаагаа хүлээн авах боломжтой
  • Мөн таны ачааны захиалгад цогц тээврийн үйлчилгээ багтсан тул та ачаа бараагаа өөрийн гар дээр шууд хүргүүлэн авах боломжтой.
  • Хэрэв та хүсвэл бид танд санхүүгийн хувьд хэмнэлт хийх боломжит тээврийн замналыг боловсруулж өгөх мэргэжлийн , олон жилийн туршлагатай тээврийн менежерүүд маань туслахад үргэлж бэлэн байдаг.

 

 




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн