Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Ажлын туршлагатай, чадварлаг залуусыг ажилд урьж байна
2016.11.11, баасан     24294

Ландбридж ХХК нь 2008 онд 2 хүний бүрэлдэхүүнтэй гарааны бизнес байсан бол өнөөдөр Монголын тээвэр зуучийн салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгож тэргүүлэгчидийн эгнээнд ажиллаж байна. Цаашид улс эх орныхоо тээвэр зуучлалын салбарыг дэлхийн жишиг стандартад нийцүүлэн хөгжүүлэх зорилго тавин ажиллаж буй манай хамт олон, олон улсын бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах сонирхолтой, чадварлаг залууст хэд хэдэн ажлын байрыг бий болгосноо дуулгахад таатай байна.

Хэрэвээ та өөртөө итгэлтэй, том зорилготой түүнийхээ төлөө тууштай зүтгэдэг бол нэгэн хэвийн ажил хийж ганц олдох амьдралынхаа үнэ цэнэтэй цаг хугацааг урсгалаар нь өнгөрөөлгүй өдөр бүр шинээр сурч хөгжих боломжтой тээвэр логистикийн салбарт хүчээ үзээрэй.

Нээлттэй ажлын байр: Гадаад худалдааны менежер /4-5 хүн/

  •     Гадаад худалдааны чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай 
  •     Англи хэлтэй  /Нэмэлтээр Орос болон Хятад хэлтэй бол давуу тал болно/
  •     Харилцааны өндөр ур чадвартай
  •     Идэвхи санаачлагатай
  •     Эерэг, зөв хандлагатай
  •     Багаар ажиллах чадвартай
  •     Ачаалал даах чадвартай

Бид аятай тухтай ажлын орчин, найрсаг хамт олон, гүйцэтгэлд суурилсан өрсөлдөхүйц цалин урамшуулал болон өсч хөгжих боломжийг танд санал болгож байна.

Та дээрх ажлын байранд өөрийгөө сорьж үзэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Утас: 99901306, 70131308
И-мэйл: hr@landbridge.mn
Онлайн анкет бөглөх: http://hr.landbridge.mn




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн