Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
МЭДЭГДЭЛ: Төмөр замын тариф өсөхөөр боллоо.
2015.06.28, ням     2409

Хүндэт харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе
Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2015/7/24-ний өдрийн А-163 тоот тушаалаар 2015/8/1-с төмөр замын 7, 8 болон 11-р бүлгийн вагоны тариф тус бүр 10%-иар нэмэгдэхээр болжээ. Үүнтэй уялдан 2015/8/1-нээс өмнө эдгээр бүлгийн барааны вагоны тээвэрлэлтийн захиалга өгсөн ч замд явж байгаа ачааны тээврийн хөлс уг тушаалын дагуу нэмэгдэх болохыг мэдэгдэж байна.
7, 8, 11-р бүлэгт дараах төрлийн бараа хамаарагдана:

БҮЛЭГ БАРААНЫ ТӨРӨЛ
7-Р БҮЛЭГ Жонш, жоншны концетрат кокс
8-Р БҮЛЭГ Автомашин,унадаг дугуй, мотоцикл зэрэг тээврийн хэрэгсэл,ХАА-н механизм тэдгээрийн задалсан задлаагүй, бие анги,зүйлс
11-Р БҮЛЭГ Чулуун нүүрс болон экспортын нүүрс



УБТЗ-ын мэдэгдлийг дараахь мэдээллийн эх үүсвэрээс харах боломжтой:

2015 оны 7 сарын 09-ний “Өдрийн сонин” №170
УБТЗ-ын www.UBTZ.mn сайт
МТЗНХ-ны www.forwarders.mn сайт


 




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн