Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ
2021.04.12, даваа     1384

 

Засгийн газар ээлжит бусаар хуралдан 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр болсонтой холбогдуулан 2021 оны 4р сарын 12ноос зөвхөн дараах барааны гаалийн бүрдүүлэлтийг хийнэ.

Үүнд: 

- Түргэн муудах бараа буюу хүнсний бүтээгдэхүүн

- Эм эмнэлгийн хэрэгсэл

- ТИР ачаа

- Нефтийн бүтээгдэхүүн

- Төмөр зам экспортын бүх төрлийн бараа багтана.

Дурьдсанаас бусад нэр төрлийн барааны гаалийн бүрдүүлэлтийг хийхгүй гэж УОК-оос чиглэл хүргүүлжээ.

 

Гааль хяналтын терминалууд тус чиглэлийн дагуу ажиллах бөгөөд хүлээн авагч нарыг терминалууд руу оруулахгүй, зөвхөн зуучаар дамжуулан ачаа олголт хийнэ. Техник Импорт болон Интердесижн терминалууд өдөр бүр ажиллана, бусад гааль хяналтын талбайн үйл ажиллагаа энгийн цагийн хуваариар явагдана.

 

Нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг бид танд цаг алдалгүй хүргэх болно.

 

 

 

 

Борлуулалтын мэргэжилтнүүд:

https://www.landbridge.mn/ContactUs.aspx

Цахимаар тээврийн үйлчилгээ авахыг хүсвэл:

http://customer.landbridge.mn/

Тээвэр логистикийн мэргэжлийн шийдлийг..,

 
 



Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн