Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Их Британи Европын Холбооноос гарснаар тээврийн салбарт үзүүлж буй нөлөөлөл
2021.01.07, пүрэв     2477

Brexit - /Брэкзит нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (Их Британи) Европын Холбоо (ЕХ)-оос гарах/

Их Британийн Нэгдсэн Вант Улс 1973 оны 1р сарын 1нд Европын холбоонд нэгдэн орсноос хойш 2016 онд Европын холбооноос гарах санал гарган 4 жилийн турш бэлтгэл ажлаа хангаж 47 жилийн дараа 2020 оны 1р сарын 31 ний 23:00 цагаар тасалбар болгож Европын холбооноос албан ёсоор гарсан. 2020 оны 1р сарын 31с 2020 оны 12р сарын 31ний 23 цагийн хооронд чөлөөт шилжилтийн ажил явагдсан ба 2021 оноос эхлэн хил, гааль, худалдааны харилцаа тухайн бүс нутгийн дүрэм, зохицуулалтаар явагдах болсон.

Их Британийн Нэгдсэн Вант Улсын бүрэлдэхүүнд Англи, Шотланд, Уэльс, Умард Ирланд гэсэн 4 улс багтдаг ба Шотланд улс Европын холбооны гишүүн хэвээр үлдэх эсрэг байр суурьтай байгаа бөгөөд маргаантай хэвээр байна. Үүнд Ирланд болон Умар Ирланд улсуудыг салгаж ойлгох нь зүйтэй ба Ирланд улс Европын холбооны улс хэвээр байна.

BREXIT – ийн нөлөөллөөр Европын холбооны банк болон зарим чухал байгууллагууд төв оффисоо Лондонгоос Амстердам, Парисруу нүүлгэсэн. Энэ нь худалдаа, аж үйлдвэр, жуулчлал, цагаачлалын асуудалд төвөгтэй нөхцөл байдал үүсгэж болзошгүй байгаа юм.

Үүнээс улбаалан тээврийн салбарт дараах нөхцөл байдлууд үүсч байна.

Агаарын тээврийн хувьд Европын холбооны улсууд нэмэлт зөвшөөрөлгүй агаарын тээврийн үйл ажиллагаа явуулдаг байсан бол Англи улсын агаарын орон зай ашиглах зөвшөөрөл урьдчилсан авч байж тээвэрлэлт хийх болсон. Энэ нь цаг хугацаа алдах, тээврийн өртөг нэмэгдэх байдлаар нөлөөлж болно.

Төмөр замын тээвэрт тодорхой хориг тавиагүй боловч хэлэлцээрийн шатандаа явж байна.

Авто тээвэр нь  НҮБ-н Венийн конвенцийн дагуу зохицуулагдана.

Далайн тээврийн Гаалийн хяналт шалгалт нэмэгдэнэ.

Хил гаалийн хувьд бүх тээвэрт нэмэлт экспорт, импортын гаалийн бүрдүүлэлт хийгдэнэ

2021 оны байдлаар Европын холбоонд байгаа 27 улсуудын жагсаалт:

 

 

Countries

Austria

Italy

Belgium

Latvia

Bulgaria

Lithuania

Croatia

Luxembourg

Cyprus

Malta

Czechia

Netherlands

Denmark

Poland

Estonia

Portugal

Finland

Romania

France

Slovakia

Germany

Slovenia

Greece

Spain

Hungary

Sweden

Ireland

 

 

 




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн