Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Гаалийн бүрдүүлэлт хийж олгогдох ачааны жагсаалт
2020.11.12, пүрэв     1157

2020 оны 11 сарын 12-ны өдөр ГЕГазраас ирүүлсэн шийдвэрийн дагуу УБ хот дахь бүх гаалийн хяналтын терминалууд дээр зөвхөн доорх нэр төрлийн бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг хийж олгох чиглэл гарсан байна.

  1. Хүнсний бүтээгдэхүүн/түргэн муудах бараа/
  2. Эм эмнэлгийн хэрэгсэл
  3. ТИР ачаа / бямба, ням гариг харгалзахгүй бүрдүүлэлт хийж олгоно/
  4. Нефтийн бүтээгдэхүүн
  5. Бүх төрлийн экспорт ачаа

Олон нийтийг нэг дор цуглуулахгүй байх үүднээс бусад нэр төрлийн ачаанд гаалийн бүрдүүлэлт хийхгүй болохыг анхаарна уу. Цаашид гарах Гааль, ЗГ, Онцгой байдлын комиссын чиглэл болон шийдвэрүүдийг бид цаг алдалгүй хүргүүлэх болно.

 




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн