Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
COVID-19 Тээврийн салбарт үзүүлж буй нөлөө
2020.06.18, пүрэв     2167

 

 Хүнд байдалд орсон далайн тээврийн компаниуд өөрийн улсын төр засгаас дэмжлэг хүсэж байна.  Тухайлбал Дэлхийн томоохон далайн тээврийн компаниуд буюу Францын “CMA CGM SA” болон Өмнөд Солонгосын “HMM” зэрэг компаниуд дэмжлэг авав. 

 

Коронавирусын цар тахлын улмаас үүссэн хүндрэлийг даван туулахын тулд дэлхийн зарим томоохон далайн тээврийн компаниуд өөрийн улсын засгийн газраас дэмжлэг туслалцаа хүсч байгаа юм. Коронавирусын цар тахлын эсрэг хөл хорио тогтоосноос үүдэн эрэлт буурсны дээр сүүлийн гурван сарын хугацаанд нийт төлөвлөгдсөн далайн тээврийн усан онгоцны хуваарийн дөрөвний нэг нь цуцлагдсан байдалтай байна. Зарим компанийн удирдлагууд энэ нөхцөл байдлыг төрийн батлан даалтгүйгээр даван туулж чадахгүй нөхцөл байдалд байгааг мэдэгдэж байна.  

 

“XRTC Business Consultans” компанийн захирал, Хятадын Хөгжлийн Банкны далайн тээврийн асуудал хариуцсан зөвлөх George Xyradakis хэлэхдээ Өмнө нь төрийн дэмжлэгийг хүсч байсан тохиолдол тун ховор тохиолдож байсанНөхцөл байдалтай холбоотойгоор олон улсын худалдааны салбар хумигдаж, үүнээс үүдэн зарим байгууллагууд үүдээ барихад хүрч, зарим нь тэсч үлдэхийн тулд урт удаан хэцүү замыг туулахад хүрээд байна хэмээжээ. Далайн худалдаа болон усан онгоцны үйлдвэрлэл нь үндэсний эдийн засгийн гол бүрэлдэхүүн хэсэг болдог Азийн орнуудын Засгийн газруудын хувьд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаа үйл ажиллагааг нь дэмжих нь шинэ зүйл биш боловч барууны орнуудын олон компаниуд энэ төрлийн дэмжлэг төр засгаасаа шууд хүсч байгаа нь өмнө нь гарч байгаагүй шинэ үзэгдэл юм.  

 

Тээврийн томоохон компаниудын дунд хүчин чадлаараа дэлхийд дөрөвт ордог Францын чингэлэг тээврийн хувийн компани болох  CMA CGM SA нь 1.05 тэрбум евро (1.12 тэрбум ам.доллар)-гийн зээлийг HSBC,Société Générale  болон  BNP Paribas зэрэг гурван банкнаас Францын засгийн газраар баталгаа гаргуулан авсан байна.

 

 

Европын Холбооноос хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэхийг хориглосон ба уг хоригийг зөрчвөл их хэмжээний торгууль тавихыг анхааруулсан байна. Гэвч ЕХ-ны албаны хүмүүс дээр дурдсан зээл нь 3-р сард Францын засгийн газрын баталсан цар тахлын эсрэг зарцуулагдах 329 тэрбум ам.долларын багцад хамаарагдах учраас ЕХ-ны хоригийг зөрчөөгүй гэж мэдэгдсэн байна.  

 

Түүнчлэн CMA CGM-д 17.5 тэрбум ам.долларын өрийг удирдахад дэмжлэг хэрэгтэй байгаа ба олон улсын худалдааны нөхцөл байдал сайнгүй байгаа нь энэ жилд л гэхэд зээл болон бондын эргэн төлөлтөд ойролцоогоор 1.7 тэрбум ам.долларыг төлөхөөр  болоод байнаТус компаниас “Дэлхий дахинд тохиолдоод байгаа эрүүл мэндийн хямрал болон үүнтэй холбоотой хөл хорионоос үүдэн дэлхийн эдийн засагт тулгараад буй тодорхой бус байдлыг даван туулахад зээлээр авсан мөнгийг зарцуулах болно” хэмээн мэдэгджээ.  

 

Үүнээс гадна Герман улсын хөлөг онгоц эзэмшигчдийн холбоо болох “VDR”-ийн мэдэгдсэнээр далайн тээвэрлэлтийн бизнес нь Германы хөлөг онгоц эзэмшигчид өөрсдийн хөлөг онгоцныхоо гуравны нэгийг алдахад хүргэсэн 2008 оны санхүүгийн уналтаас илүүтэйгээр гүн хямрал-ын ирмэг дээр ирээд байна хэмээжээ. Герман улс нь ачаа тээврийн усан онгоцонд хувийн хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хамгийн их татаж чадсан улсуудын нэг юм.  

 

VDR-ийн Ерөнхийлэгч Альфред Хартманий мэдэгдсэнээр, хөлөг онгоц эзэмшигчдэд засгийн газар KfW хөгжлийн банкны хамтарсан санхүүгийн тусламж ямар нэг хязгаарлалт хориггүйгээр яаралтай шаардлагатай байна гэсэн бөгөөд мөн тэрээр, Германы ихэнх далайн тээврийн компаниуд нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ангилалд ордог, тэдний хувьд KfW-с хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд үр дүнтэй дэмжлэг авахгүй бол хаалгаа барих хэмжээнд хүрээд байнэ гэв.

 

VDR-ийн тайлагнаснаар бол тус холбооны гишүүн компаниудын орлого өнгөрсөн оны 3, 4-р сарын орлогын 40%-тай тэнцэжхөлөг онгоцны тээвэрлэлт 60%-иар буурсан зэрэг нь ихэнх компаниудыг хөрвөх чадварын эрсдэлд хүргэж байна. Ноён Хартман энэ онд нөхцөл байдал улам дордох төлөвтэй байгааг тэмдэглээд, энэ нь Германы  хөлөг онгоц эзэмшигчдийн нэлээдгүй хэсэгт нь оршин тогтноход нь аюул нүүрлээд байгаа хэрэг юм хэмээв. 

 

Дэлхийн нийт усан онгоцны ойролцоогоор 20%-ийг эзэмшдэг Грекийн Засгийн Газар нь зуны оргил үеийн захиалгаас үйл ажиллагаа нь ихээхэн хамаардаг 100 гаталга онгоцыг 35 сая ам.доллараар батлан дааж, дэмжлэг үзүүлсэн байна. Зуны амралтын их ачаалалд бид бэлтгэлтэй байх хэрэгтэй боловч үндсэндээ нийт усан онгоцнуудын гуравны нэг нь л ажиллах боломжтой гэж Ноён Xiradakis хэлжээ. Мөн Энэ жил жуулчдын тоо багасах хүлээлттэй байгаа учир төрийн дэмжлэг нь гаталга усан онгоцуудын цаашдын тогтвортой ажиллагаанд чухал үүрэгтэй хэмээжээ 

 

Азийн улсуудын хувьд өнгөрсөн жилүүдэд Солонгосын Засгийн Газар өөрийн улсын далайн тээврийн компаниудад удаа дараа татаас, дэмжлэг өгч байсанд Европын болон Японы далайн тээврийн компаниуд шүүмжлэлтэй хандаж байсан. Зарим нь Дэлхийн Худалдааны Байгууллагад гомдлоо шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргаж өгсөн хэдий ч өнөөгийн нөхцөл байдалд Европын улсуудын төр засгийн дэмжлэг тусламжийн эсрэг шүүмжлэлтэй хандах нь Европын компаниудын хувьд нөхцөл байдлыг улам дордуулах хүндрэлийг бий болгохоор байгаа юм.  

 

Өмнөд Солонгосын HMM (Hyundai Merchant Marineболон Тайваний Yang Ming Transport Corp гэх мэт тээвэрлэгч компаниуд нь хэдэн тэрбумын хөрөнгөөр хэмжигдэх экспортын бараа бүтээгдэхүүнийг хөдөлгөөнд оруулж, тээвэрлэхэд хамгийн чухал нөлөө үзүүлдэг учраас Азийн далайн тээврийн компаниудын хувьд төрийн дэмжлэг, туслалцаа их хэмжээний мөнгөн дүнгээр яригдахаас гадна дэмжлэг туслалцаа үзүүлэх хэлцэл яриа их ч яригдаж хийгддэг байна.  

 

 

Олон жилийн турш алдагдалтай ажиллаж байсан HMM компанийн хувьд тус компанийн хөрөнгийн 74%-ийг эзэмшдэг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс 600 сая ам.долларыг 4-р сард авсан. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд л гэхэд хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэхээр чингэлэг тээврийн том хэмжээтэй онгоцнуудыг худалдаж авахад 5 гаран тэрбум ам.долларын дэмжлэгийг төрөөс авсан байна.Түүнчлэн Өмнөд Солонгосын хувьд хөлөг онгоц үйлдвэрлэгч томоохон компаниуд болох Hyundai Heavy Industries Co болон Daewoo Shipbuilding & Marine Engineering Co нарыг Засгийн Газрын оролцоотойгоор нэгдэн нийлэх зөвшөөрлийг Европ болон бусад орны эрх баригч нараас авах боломжийг хайж байгаа юм.  

 

Харин Тайвань улсын хувьд коронавирусаас үүдсэн уналтад орохоос уридчилан сэргийлж Yang Ming болон Evergreen Marine Corpзэрэг чингэлэг тээврийн томоохон компаниуддаа 1 тэрбум ам.долларын зээл олгох болсоноо зарлалаа. Далайн тээвэрлэлт нь Тайваны эдийн засгийн амин чухал хэсэг бөгөөд хүнд хэцүү цаг үеийг даван туулахад Засгийн Газраас боломжтой бүх зүйлээрээ туслах болно гэж Тээврийн Сайд Lin Chia-lung мэдэгдсэн байна.  

 

Харин хүнд байдалд орсон Сингапурын чингэлэг тээврийн компаниудын хувьд Сингапурын Тусгаар тогтнолын баялгийн сантай тусгайлан хэлцэл хийжээ. Pcaific International Lines (PIL) чингэлэг тээврийн компани гэхэд Сингапурын баялгийн санг удирддаг Temasek Holdings-оос өрийн дарамтад орсон тул компанийн үйл ажиллагааг зогсохоос сэргийлсэн боломжит хөрөнгө оруулалтыг авах талаар ярилцаж байна.

PIL компаниас Temasek Holdings-ийн Heliconia Capital Management хөрөнгө оруулалтын компани нь PIL-ийн хамгийн том 15 зээлдүүлэгчидтай тус компанийн нийт зээлийн төлбөр болон хүүгийн төлбөрийн 98%-ийг энэ оны эцэс хүртэл царцаах талаархи яриа хэлцэл хийхээр хамтарч ажиллахаар болсноо мэдэгдлээ. 

 

Далайн тээврийн компаниудын мэдээллийг нэгтгэн хүргэдэг Alphaliner-ын мэдээллээр PIL нь хүчин чадлаараа дэлхийд 10-т ордог ч тус компани нь далайн тээврийн томоохон компаниудын эсрэг хэрэгжүүлж буй хямд үнийн бодлого болон хангалттай ачаагүйгээр далайн тээвэрлэлтүүдийг хийснээс үүдэн санхүүгийн хувьд хүнд байдалд байгаа юм. Сүүлийн сард компанийн нөхцөл байдал Ковид-19 цар тахлын улмаас улам муудаж байна гэж PIL мэдэгдсэн байна. 65 хөлөг онгоц эзэмшиж, 45 хөлөг онгоц түрээсэлж ажилладаг PIL компани коронавирусын цар тахлын улмаас худалдааны урсгалыг эрс өөрчилж байгаа энэ үед төрөөс дэмжлэг хүсэж буй хамгийн сүүлийн далайн тээврийн компани болж байна. Одоогоор PIL компани Heliconia компаниас хэр хэмжээний хөрөнгө оруулалт хүсч байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч тус компанийн хувьд өнгөрсөн оны 6-р сарын байдлаар нийт 1.89 тэрбум ам.долларын зээл болон бондын төлбөртэй байсан ба одоогоор тус компанид хөлөг онгоцны хэдэн арван сая ам.доллараар хэмжигдэх түрээсийн төлбөрийг төлөхөд мөнгө хөрөнгө шаардлагатай байгаа юм.   

 

2017 онд PIL-ийн алдагдал 141 сая ам.доллар байсан бол 2018 онд 203 сая ам.доллар болсноор чингэлэг тээврийн компаниудаас хамгийн муу үзүүлэлттэй компани болсон юм. 2019 оны эхний хагас жилийн байдлаар 35 сая ам.долларын алдагдалтай ажилласан үр дүн бүртгэгдсэн байна. 3-р сард Шинэ Зеландын Pacific Direct Line компанид хэд хэдэн хөлөг онгоцоо зарснаас үүдэн Номхон далайн бүсэд үйлчилгээ үзүүлэх чиглэлээ зогсоожээPIL компани Японы түрээслүүлэгчиддээ түрээсийн төлбөрийнхөө 10%-иас бага хувийг 6-р сараас эхлэн төлөх боломжтой ба түрээсийн гэрээний үнийн дүнг багасган гэрээлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа юм байна.  

 

 

 

PIL нь Хонг Конг-д бүртгэлтэй чингэлэг үйлдвэрлэгч Singamas компанийн 41%-ийг эзэмшдэг бөгөөд хувьцаагаа 2018 оноос хойш банк бус зээлдүүлэгчдийн зээлийн барьцаа хөрөнгө болгон барьцаалсан байгаа юм байна. Singamas компанийн мэдэгдсэнээр 11-р сард 60 сая ам.долларын бондын төлбөрийн хугацаа дуусах ба үүнээс цааш санхүүгийн дэмжлэггүй бол төлбөр төлж чадахгүй хүнд байдалд орохоо мэдэгдсэн байна 

 

Түүнчлэн Сингапурын DBS банк нь 260 сая ам.долларын зээлийг PIL-д өгсөн PIL-ийн хамгийн том зээлдүүлэгчдийн нэг ба Тайландын Бангкок банк 220 сая ам.долларын авлагатай байна. Түүнчлэн Temasek-тай хамаарал бүхий компаниуд 140 орчим сая ам.долларын авлагатай байгаа юм.

 

Короно вирусын тархалт буурч, далайн тээврийн үйл ажиллагаа хэвийн явж эхэлсэн ч  тээврийн салбарт учруулсан санхүүгийн алдагдал, хор уршиг нь дахин хэдэн жил үргэлжлэх нь тодорхойгүй байгаа билээ.

 

Эх сурвалж: https://www.wsj.com/

 




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн