Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Монголын тусгай олимпын хорооны тамирчидад хандив өргөлөө
2018.12.10, даваа     3428

Хүн төрөлхтний хүмүүнлэгийн хамгийн том наадам болох Тусгай олимпийн 15 дахь удаагийн зуны наадам ирэх гуравдугаар сард АНЭУ-ын Абу Даби хотод болох гэж байна. Тус наадамд манай улсаас энэ удаа хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцох гэж буй. 21 оюуны бэрхшээлтэй тамирчин, 7 дэмжин оролцогч тамирчин спортын долоон төрлөөр оролцоно. 

Монголын багаас оролцох тамирчидын зардлыг босгох хандивын хүлээн авалт 11 дугаар сарын 30ны баасан гарагт Шангри ла зочид буудалд болж өндөрлөсөн бөгөөд манай Ландбридж компаний төлөөлөл болох Ерөнхий захирал Д.Энхтүвшин тус арга хэмжээнээс тамирчидаа дэмжиж олимпид оролцож буй нэг тамирчины зардалыг бүрэн хариуцахаар болж тэмцээнд оролцох урам зориг, оролдлогыг нь зоригжууллаа.

Мөн   Ардын зураач, Төрийн соёрхолт До.Болд болон түүний охин Б.Сарнай нар тусгай олимпийн тамирчдад зориулсан бүтээлээс дуудлага худалдаагаар авсан ба үнийн дүнгийн 40   хувь нь тамирчидад хандивлагдсан юм.

 

 




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн