Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
ЛОГИСТИК, ТЭЭВРИЙН МЕНЕЖМЕНТ-ийн хичээлийн танхимыг тохижууллаа
2018.09.06, пүрэв     4126

Улс хоорондын тээвэр зуучлалын “Ландбридж” компани 10 жилийн ойгоо тохиолдуулан компанийнхаа нийгмийн хариуцлагын хүрээнд  Шинжлэх Ухаан Технологийн  Их Сургуулийн харьяа Механик, тээврийн сургуулийн ЛОГИСТИК, ТЭЭВРИЙН МЕНЕЖМЕНТ-н хичээлийн танхимыг бүрэн тохижуулан хүлээлгэн өглөө. 

Бид ЛОГИСТИК, ТЭЭВРИЙН МЕНЕЖМЕНТ-н тэнхимийн оюутан залууст зориулсан олон улсын жишигт нийцсэн сургалт хөтөлбөрийг боловсруулж, тээвэр логистикийн салбарын шилдэг боловсон хүчнийг бэлтгэн гаргахаар тус сургуулийн захиргаатай хамтран ажиллах төслийг ийнхүү амжилттай эхлүүллээ.

Уг танхимын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 3-нд буюу хичээлийн шинэ жилийн нээлттэй зэрэгцэн эхэлсэн бөгөөд тус арга хэмжээнд “Ландбридж” компанийн ерөнхий захирал Д.Энхтүвшин  болон Механик, тээврийн сургуулийн захирал Д. Цолмонбаатар нар оролцлоо.

 




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн