Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Шинэчлэн засварласан оффисдоо ажиллаж эхэллээ
2018.02.27, мягмар     5551

Манай хамт олон энэ жил болох 10 жилийн ойгоо угтан шинэчлэл өөрчлөлтийн багагүй ажил төлөвлөсөн билээ. Энэхүү төлөвлөгөөнд ре-брэндингийн зарим ажлууд багтсанаас бид 2017 оны 11 сард логондоо багахан өөрчлөлт оруулсан бол 2018 оны 2 сарын 9-нд шинэчлэн засварласан оффисдоо нүүн орлоо.

Хүн идэвхитэй амьдралынхаа дийлэнх хугацааг ажил дээрээ өнгөрөөдөг тул ажлын орчин эрүүл, аюулгүй, тав тухтай байх нь ажилчдын сэтгэл ханамж болон бүтээмжинд өндөр нөлөөтэй. Тиймээс ажилчиддаа анхаарал тавьдаг ихэнх байгууллагууд ажлын орчноо үргэлжид сайжруулах замаар хүний нөөцдөө халамж анхаарал тавьж байдаг. Манай компани ч интерьерийн орчин үеийн чиг хандлагуудыг ашиглан агаарын урсгал илүү явагдах боломжийг нэмсэн өндөр тааз, ажлын бүтээмжийг илүү өсгөж, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлдэг гэрэл, гэрэлтүүлэг, хаашаа ч харсан тээвэрлэлт зохион байгуулдаг гэдгээ өөрсөддөө сануулж, эрч хүч нэмэх зураг чимэглэл гэхчилэнгээр өөрийн байгууллагын өнгө аяст тохируулан ажиллах орчиноо засварлан сайжрууллаа.

Мөн ажилчид хоорондоо сургалт, хөгжөөнт уралдаан зохиох боломж бүхий бяцхан тайз, ном уншиж оюунаа тэлэх ном уншлагын хэсэг, өөрийн ширээнээс түр ч гэсэн холдон орчноо солин цонхоор харан суунгаа  ажлаа хийх боломжтой булангуудыг онцлохгүй байхын аргаргүй.

Засварын ажил хийгдсэн 1 сарын хугацаанд ажлаа алдагдуулалгүйгээр хийж гүйцэтгэж байсан нийт хамт олон, биднийг дэмжин ажиллаж байсан харилцагч, үйлчлүүлэгч болон засварын ажлыг амжилттайгаар зохион байгуулж, хариуцан ажилласан ажилчиддаа бүгдэд нь талархал илэрхийлье.

Оффисын маань засал дэлхийн хамгийн шилдэг интерьерийн шийдэл биш ч гэсэн шагайгаад гарсан хэний ч нүдийг баясгаж, сэтгэлд тав тух эрч хүчийг нэмэгдүүлэхээр болсон гэдэгт бид итгэлтэй байна. Тиймээс харилцагч та бүхэн манай оффис дээр хүрэлцэн ирж шинэчлэлийг маань нүдээрээ үзэхийг хүсвэл үүд хаалга маань үргэлж нээлттэй байх болно. Ажлынхаа заваараа манайхаар дайраад тохилог орчинд цай, кофе уунгаа тээврийнхээ зөвлөгөө, мэдээллийг авч 2018 ондоо илүү бүтээмжтэй ажиллахыг хүсье.

Ландбридж ХХК

 




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн