Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Ачааны галт тэрэг Хятадаас Лондон руу шууд явдаг боллоо.
2017 оны 1-р сарын 5. Пүрэв гариг.     1711

Хятад улсын Европтой хийх худалдаа болон хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх ажлын хүрээнд Лондон руу шууд төмөр замаар ачаа тээвэрлэлт хийж эхэллээ.

Хятадын төмөр зам аль хэдийн Европын бусад хотууд болох Мадрид болон Хамбүрг рүү үйлчилгээгээ нэвтрүүлсэн байсан ба хувцас, цүнх болон бусад ахуйн бараа ачсан вагонууд нь 12,000 милл буюу 19,312км замыг 14 хоногт туулахаар болж байна. Энэ нь агаарын тээврээс харьцангуй хямд, далайн тээврээс хамаагүй хурдан байх давуу талыг олгож байна.

Хятад Европыг холбосон замналуудыг хөгжүүлж буй нь 2013 оноос хуучин Торгоны зам дагуух Европын бүс нутагуудтай дэд бүтцийг хөгжүүлэх стратегит ажлын хүрээнд хийгдэж буй юм. Лондон хот нь Хятадын засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ Торгоны замд нэгдсэн 15 дахь Европын хот болж байна.

Казакстан, Орос, Беларус, Польш, Герман, Белги болон Францаар дамжин Зүүн Лондогийн Баркинг хотод хүрч буй энэхүү замнал нь Европын эх газрын хамгийн хурдан галт тэрэгний сүлжээ болж буйгаараа онцлог юм. Улс орнуудын төмөр замын царигийн өргөнөөс шалтгаалан анх гарсан вагоноороо эцсийн цэг дээрээ хүрэх боломжгүй байгаа тул чингэлэгтэй ачаанууд маань хэд хэдэн дамжин өнгөрөх өртөөд дээр шилжүүлэн ачилт хийгдэнэ.

Энэ мэтчилэнгээр Хятадын засгийн газар экспортын бууралтаас үүдэж буй эдийн засгийн зогсонги байдалыг идэвхижүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: www.bbc.com




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн
ТАНЫ АЧАА ЧАНАРААР БАТАЛГААЖЛАА
2018 оны 5-р сарын 24. Пүрэв гариг.     278
МТЗНХолбооноос тайлбар хүргүүлж байна
2018 оны 5-р сарын 24. Пүрэв гариг.     233
Эрсдлийг март. Таны ачаа 100% даатгагдлаа.
2018 оны 3-р сарын 20. Мягмар гариг.     1586
Шинэчлэн засварласан оффисдоо ажиллаж эхэллээ
2018 оны 2-р сарын 27. Мягмар гариг.     2664