Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос гаргасан мэдэгдэл
2021.05.10, даваа     2599
Мэдэгдэл
Цар тахлын хатуу хөл хорионы үед манай холбооны зүгээс УОК, НОК зэрэг холбогдох бүх төрийн байгууллагад удаа дараа хүсэлт гаргасан боловч, харамсалтай нь тээвэр зуучуудыг хөдөлгөөнд оролцох боломжоор хангаж өгөөгүйд, манай гишүүдийн харилцагч та бүгдээс хүлцэл өчье.
 
Тээвэр зуучийн байгууллагууд хатуу хөл хорионы үед гаалийн талбайд үүссэн бөөгнөрлийг багасгахын тулд бүрэн бүрэлдэхүүнээрээ гаалийн бүрдүүлэлт, олголт, хүргэлтийг хийн ажиллаж байгаа тул Та бүхнээс хүлээцтэй хандахыг хичээнгүйлэн хүсэж байна.
 
Мөн зарим улс орнуудад цар тахлын нөхцөл байдал тогтворжиж байгаатай холбоотойгоор эдийн засаг аажмаар сэргэж БНХАУ-ын төмөр замаар тээвэрлэгдэх ачаа бараа ихсэж байгаа ба Хятад-Европ чиглэлийн транзит ачааны экспортын хэмжээ эрс нэмэгдэж байгаа нь Синьган боомт болон Эрээн хотын ойролцоо хилийн өртөөд дээр их хэмжээний чингэлгийн бөөгнөрөл үүсгэх нөхцөлийг бүрдүүллээ.
 
Одоогийн байдлаар Синьган боомтоос захиалгат ачаа тээврийн 1800 гаруй чингэлэг хөдлөхөөр хүлээгдэж байна. Сар бүрийн сүүлийн 10 хоногт вагон хангалт тааруу байгаа бөгөөд ойрын хугацаанд сайжрахгүй байх хандлагатай байна.
 
Далайн тээвэрлэгч компаниуд цаашид өөрийн эзэмшлийн чингэлгийн түрээсийн зардлыг өсгөх, ашиглалтын үнэгүй хугацааг багасгах болсноо тээвэр зуучийн компаниудад мэдэгдэж эхлээд байна.
 
МОНГОЛЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО 2021.05.10
 



Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн