Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
 АВТЫН ЦУГЛУУЛБАР АЧААНЫ ТЭЭВЭРЛЭЛТ/LTL/ ГЭЖ ЮУ ВЭ?
2021.02.25, пүрэв     2346

LTL гэдэг нь Less-than-truckload shipping буюу бүтэн трак машин дүүргэх хэмжээний ачаанаас бага хэмжээний ачааг тээвэрлэх тохиолдолд олон илгээгчдийн ачааг агуулахад нийлүүлж нэг ачааны машин дүүргэж тээвэрлэдэг тээврийн үйлчилгээ юм. 

Олон ачаа нийлж нэг машины ачааг дүүргэж байгаа болохоор тээвэр хийлгэхдээ стандарт машины ачаанд /21-22тоннд/ өөрийн ачааны эзлэх хувь, хэмжээгээр нь бодож төлбөрөө тооцдог. Иймд бүтэн машинаар ачаагаа явуулснаас хэмнэлттэй байдаг. Таны дүүргээгүй зайн төлбөрийг бусад ачаа ачуулагч нар төлнө гэсэн үг. 

 

Үүнээс гадна цуглуулбар ачааны тээвэрт хэд хэдэн давуу талууд бий. Ихэнх автын цуглуулбар ачааны тээврийг ачмагтай /поддонтой/ баглан ачдаг тул бага хэмжээний ачааг дангаар нь бэхэлж явуулснаас эрсдэл бага байдаг. Танай компани тогтмол таталт, тээвэр хийлгэдэг бол захиалга дээрээ үндэслэн тухай бүрд нь ачаагаа явуулах нь агуулахын урсгал зардлыг хэмнэнэ.

     Мөн та манай цуглуулбар ачааны тээврийн үйлчилгээг сонгосон тохиолдолд 

o   Ачаа тээврийн даатгал, 

o   Гаалийн бүрдүүлэлт, 

o   Мэдүүлэг шивэлт 

o   Хот доторх хүргэлт цогцоороо үнэгүй хийгдэнэ. 

Тэгээд зогсохгүй Ландбридж тээврийн системийн тусламжтайгаар ачаагаа хаана явж буй талаарх замын мэдээг дэлхийн  хаанаас ч, хэдийд ч цаг алдалгүйгээр хүлээж авах боломжтой. 

 

 Цуглуулбар ачааны тээврийн үнэд нөлөөлдөг хүчин зүйлс: 

-       Ачаа илгээгчийн агуулахаас очиж ачаа авах зай нь холдох тусам үнэ нь ихэсдэг. Илгээгчийн байршил, зип кодоо бидэнд мэдэгдсэнээр илүү нарийн тээвэрлэлтийн үнийн саналыг авах боломжтой. 

-      Давхарлан ачиж болох, үгүйгээс нь хамааруулан CBM /см3/эсвэл LDM /уртын хэмжээ/-ээр ачааны үнийг тооцдог. 

-       Тусгай зааварчилгаатай, тоног төхөөрөмж ашиглаж ачиж буулгах шаардлагатай болон бусад горимтой /түргэн муудах, хэврэг, химийн, аюултай г.м… / ачаанд тусгай үнэ тооцдог. 

 

 21-22тн-оос бага хэмжээтэй, бүтэн ачааны машин дүүргэх хэмжээний бус ачаа тээврийн хэрэгцээ гарсан хувь хүн, албан байгууллагуудад цуглуулбар ачааны тээвэр /LTL/ нь зардал багатай шийдэл юм. 

 

Цуглуулбар тээврийн ачааг бэлтгэхдээ: 

- Ачааны хэмжээний мэдээллийг тээврийн мэргэжилтэнд гаргаж өгөхдөө буруу/дутуу хэмжээс өгснөөс үүдэн дахин ачих, буулгах болон бусад зохицуулалтуудын хэрэгцээ гардаг тул танаас нэмэлт зардал гарах эрсдэл үүсдэг. Иймээс та ачааны хэмжээгээ сайтар нягталж үзээрэй. 

-  Ачааг дагалдах бичиг баримт нь бүрэн, тодорхой байх шаардлагатай. Та манай компанийг сонгосноор манай тээврийн мэргэжилтнүүд танд шаардлагатай бичиг баримт бүрдүүлэлтийн зөвлөгөөг өгөх болно. 

 

 Түгээмэл асуултууд

1. LTL, FTL хоёрын ялгаа юу вэ? 

- LTL буюу цуглуулбар ачааны тээвэр гэдэг бол тус тусдаа бүтэн машин дүүргэхээргүй ачаануудыг нийлүүлж тээвэрлэхийг, FTL нь бүтэн автомашинаар ачааг тээвэрлэх тээврийг хэлнэ. 

2. Шуудангаар ачаагаа явуулах уу? Цуглуулбар ачааны тээврээр явуулах уу? Гэж гайхаж байвал: 

- 45кг-аас илүү жинтэй ачааг логистикийн компаниар LTL тээвэр хийлгэснээр мэргэжлийн зөвлөгөө авч, зах зээлд өрсөлдөхүйц үнээр тээврээ хийлгэх боломжтой байдаг. Хэрвээ та аль нь дээр шийдэл болохыг сайн мэдэхгүй байгаа бол манай тээврийн мэргэжилтнүүдээс үнийн санал авч харьцуулах боломжтой. 

3. Онлайн дэлгүүрүүдээс бараа худалдаж авч манай агуулах руу явуулж байгаа тохиолдолд:

- Онлайн дэлгүүрээсээ манай агуулахын хаягийг өгөөд явуулж байгаа ч өөрийн нэр, холбогдох мэдээллээ тавиад, манайд нэр, хүргэх хаяг, холбогдох мэдээллээ бүртгүүлээрэй!

 

 

Борлуулалтын мэргэжилтнүүд:

https://www.landbridge.mn/ContactUs.aspx

Холбогдох утас: 99900212

Цахимаар тээврийн үйлчилгээ авахыг хүсвэл:

http://customer.landbridge.mn/

Тээвэр логистикийн мэргэжлийн шийдлийг..,

 
 



Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн