Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
ТӨМӨР ЗАМААР ИМПОРТЫН АЧАА ОРУУЛЖ ИРЭХ ТУХАЙ АНХААРУУЛГА
2021.01.31, ням     2116

 

Монгол улсад уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, үйлдвэрлэл, шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд нэмэгдэхийн хэрээр импортоор орж ирж байгаа ачааны нэр төрөл, хэмжээ эрс ихэсч байна. Замын-Үүд ШАА-н ачигч нар гар аргаар Хятадын төмөр замын вагоноос УБТЗ-ын вагонд ачааг шилжүүлэн ачихад ачааны сав баглаа боодол стандартын шаардлага хангахгүйгээс болж ачилт буулгалт удаашрах, борооны улиралд насжилт өндөртэй битүү вагонд хялбар норж гэмтэх, муудах, урвалд орох ачаа /будаа, сахар, тэжээл, цемент, хортой химийн г.м/ тээвэрлэх нь эрсдэлтэй болж, ачигч нарын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдах асуудал гарч байна. Иймд 2021 онд Хятадын төмөр замаас УБТЗ-аар шилжүүлэн ачилттайгаар тээвэрлэх ширхэгийн сав баглаа боодолтой ачааг дараах шаардлагуудыг хангасан сав баглаа боодолтойгоор тээвэрт ирүүлэхийг мэдэгджээ.

- Механикжсан аргаар шилжүүлэн ачилт хийх боломжийг бүрдүүлэх буюу поддонжуулах,

- Дотоодын паркын битүү вагоны хүрэлцээ дутмаг байдаг тул Тээвэр зуучийн байгууллагын зүгээс ачааны бүрэн бүтэн байдлыг хангах сайн чанарын вагоныг түрээсээр авч өөрийн тээвэрт ашиглах,

- Нунтаг нурмаг ачааг биг бэг уутанд савласан байх,

- Стандартын шаардлага хангасан сав баглаа боодолтой байх.

Дээрх заалтуудыг биелүүлээгүйгээс ачааны бүрэн бүтэн байдал болон шинж чанарт өөрчлөлт орсон тохиолдолд УБТЗ хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдлээ.

 

 

Ландбридж компани нь ачилт буулгалтын үйлчилгээ, мөн сав баглаа боодол хийдэг компаниудаар дамжуулан харилцагчиддаа мэргэжлийн түвшний сав баглаа боодлын үйлчилгээг санал болгодог.

Төмөр замаар ачаа тээвэрлэх журам: https://www.legalinfo.mn/annex/details/11226?lawid=15592

Вагоны үзүүлэлтүүд: https://www.landbridge.mn/Usefull.aspx


 

 

Холбогдолтой мэдээллийг: 99904943-ээс,

Борлуулалтын мэргэжилтнүүд:

https://www.landbridge.mn/ContactUs.aspx

Холбогдох утас: 99900212

Цахимаар тээврийн үйлчилгээ авахыг хүсвэл:

http://customer.landbridge.mn/

Тээвэр логистикийн мэргэжлийн шийдлийг..,

 



Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн