ЗГ-ын шийдвэрээр Нийслэлийг 2020 оны 12 сарын 23-ны 06:00 цагаас 2021 оны 1 сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гарган хэсэгчилсэн хөл хориог тогтоож байгаа хэдий ч Гааль болон УБ хот дахь бүх гаалийн хяналтын талбай халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн хэвийн үйл ажиллагаа явуулж бүх төрлийн ачааны гаалийн бүрдүүлэлт, олголт хэвийн явагдаж байна.
Иймд үйлчлүүлэгч та бүхэн халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн гаалийн бүрдүүлэлт болон хүргэлтийн үйлчилгээг бид бүхнээр хийлгэж УБ хотод ирсэн ачаа бараагаа саадгүй хүлээн авах боломжтой юм.