Хятадын төмөр замын 2412 тоот тушаалаар хилийн өртөөд рүү чиглэсэн галт тэрэгний ноцтой түгжрэл үүсч байгаагаас үүдэн Хятадын бүх өртөөдөөс Манжоули, Алашанкоугийн чиглэлд гарах Хятад – Европ чиглэлд явж буй тээврээс бусад бүх төрлийн төмөр замын ачилтыг 2020 оны 12 сарын 16-ны 18.00 цагаас 12 сарын 19-ны 18.00 цаг хүртэл үргэлжлүүлэн зогсоосон байна.
Хятадын Тяньжин өртөөнөөс Эрээний чиглэлд 2020 оны 12 сарын 16-ны өдрөөс цөөн тооны чингэлэг гарч эхэлсэн байна. Хятадын бусад өртөөдүүдээс Замын-Үүд руу чиглэсэн ачаа тээврийн урсгал удахгүй энгийн хуваарьт орно гэж найдаж байна.
Бид болж буй нөхцөл байдлын талаарх мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.