Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ
2020.12.13, ням     1202

Эрээнээс Замын-Үүд руу чиглэсэн галт тэрэгний ноцтой түгжрэл үүсч байгаагаас үүдэн Хятадын бүх өртөөдөөс Эрээн, Манжоули, Алашанкоугийн чиглэлд гарах Хятад – Европ чиглэлд явж буй тээврээс бусад бүх төрлийн төмөр замын ачилтыг 2020 оны 12 сарын 13-ны 18.00 цагаас 12 сарын 16-ны 18.00 цаг хүртэл үргэлжлүүлэн зогсоосон байна.

Энэ хязгаарлалтаас шалтгаалж төмөр замаар БНХАУ-аас гарч буй экспорт болон бусад улсаас ирж буй транзит ачааны тээвэрлэлтийн хугацаа удаашрах нөхцөл байдал үүсээд байна. Бид болж буй нөхцөл байдлын талаарх мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

 




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн