Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Цаг үеийн мэдээлэл
2020.12.08, мягмар     1591

Хятадын хилийн өртөөнүүд дээр үүсээд буй ачааны бөөгнөрлөөс үүдэн Шанхайн төмөр замаас гаргасан төлөвлөгөөгөөр 12 сард Жиангсу, Жижиан, Анхуй мужуудаас Эрээн өртөөгөөр нэвтрэх галт тэрэгний тоог 100 болгох шийдвэр гаргасан байна.

Мөн Эрээн -Замын-Үүд дэх галт тэрэгний бөөгнөрлөөс шалтгаалан 2020 оны 12 сарын 5-ны 18.00 цагаас 12 сарын 13-ны 18.00 цаг хүртэл Тяньжин – Эрээний чиглэлд Хятад – Европ чиглэлд явж буй тээврээс бусад бүх төмөр замын тээврийг түр хугацаагаар зогсоосон байна.

Энэ хязгаарлалтаас шалтгаалж төмөр замаар БНХАУ-аас гарч буй экспорт болон бусад улсаас ирж буй транзит ачааны тээвэрлэлтийн хугацаа удаашрах нөхцөл байдал үүсээд байна. Бид болж буй нөхцөл байдлын талаарх мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

 




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн