Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Монгол Улсын засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаас
2020.11.25, лхагва     1173

Хиагт – Алтанбулаг дахь авто замын хилийг хаах шийдвэр гарахаас өмнө Европийн орнуудаас болон ОХУ-ын хотуудаас ачигдан гарч ОХУ-ын Хиагт авто замын боомтод ирсэн авто машинуудыг Алтанбулаг боомтоор халдвар хамгааллын онцгой дэглэмийн доор улсын хилээр нэвтрүүлэх, тээвэрлэсэн ачааг нь хүлээн авах эцсийн цэгт хүргэхтэй холбоотой зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэр гарсан байна.

Тус боомт хааснаас хойш буюу 2020 оны 11 сарын 16-наас хойш Хиагт хилийн боомтод түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгсэл, бусад бараа бүтээгдэхүүн ачсан 100 гаруй тээврийн хэрэгслүүд гацаж, хүлээлт үүсээд байсан билээ.

Иймээс бид бүхэн ачааны машинаар тээвэрлэгдэн ирж буй түүвэр ачааны гаалийн бүрдүүлэлт, олголт, хүргэлтийн ажлыг баярын болон амралтын өдрүүдийг харгалзахгүй түргэн шуурхай хийж ажиллах болно.

 

 




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн