2020 оны 11 сарын 12 болон 2020 оны 11 сарын 13-ны өдрүүдэд ачаа тээвэр, хил гаалийн бүрдүүлэлт, ачаа олголт бүх төрлийн ачаан дээр хэвийн явагдаж байна.
2020 оны 11 сарын 11-ний өдрийн Засгийн Газрын Хуралдаанаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор нэвтрэх Авто машины ачаа тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 11 сарын 16-наас 2021 оны 1 сарын 18-ныг хүртэл зогсоох шийдвэр гаргасан.
Замд авто машинаар явж буй ачааны мэдээллийг МҮХАҮТ болон Монголын Тээвэр Зуучийн Холбооноос нэгдсэн байдлаар ЗГ-т хүргүүлж нэмэлт зохицуулалт хийх талаар зөвшилцөж байна. Одоогийн байдлаар эцсийн шийдвэр гараагүй байна.
2020 оны 11 сарын 16-нд бүх нийтийн амралтын өдөр учир автын хил болон УБ хот дахь гаалийн бүрдүүлэлтийн терминалууд ажиллахгүй.
Харин 2020 оны 11 сарын 14-нөөс 2020 оны 11 сарын 16-ны өдрүүдэд ачааны авто машинаар тээвэрлэгдэн ирсэн ачааны гаалийн бүрдүүлэлт болон олголт саадгүй хийгдэх болно.