Сүүлийн үед бусдын чухал, нууц мэдээлэл (санхүүгийн мэдээлэл, карт, дансны мэдээлэл, мөн түүнчлэн таны хувийн мэдээлэл нууц үг, нэвтрэх нэр гэх мэт)-ийг хулгайлах зорилгоор байгууллага болон хувь хүний мэдээллийг ашиглан, нэрийнх нь өмнөөс хуурамч хаягаас и-мэйл илгээж хийгддэг цахим халдлагын нэг төрөл болох фишинг нь онлайн орчинд түгээмэл байна. Өөрөөр хэлбэл энэ төрлийн халдлагыг үйлдэгч нь таны харьцаж болох хувь хүн болон байгууллагатай харахад төстэй нэр, хаягийг ашиглан и-мэйл илгээдэг тул хүн бүр онлайн орчинд сонор сэрэмжтэй байх нь өөрийнхөө өмнө хүлээж буй томоохон хариуцлага юм.
Нэгэнт цахимжсан орчинд бидний аж амьдрал, ажил хөдөлмөр өрнөж буй тул хэн ч цахим халдлагад өртөх эрсдэлтэй болсон өнөө үед бид харилцагч та бүхэнд фишинг төрлийн халдлагаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг бий болгох зорилгоор хуурамч и-мэйлийг таних болон халдлагаас өөрийгөө хэрхэн хамгаалах талаарх мэдээллийг хуваалцаж байгааг хүлээн авна уу.
Хуурамч фишинг мэйл доорх нийтлэг шинжтэй байна:
-
Хаанаас, хэнээс илгээсэн эрх сурвалж и-мэйл хаяг нь тодорхойгүй , эсвэл и-мэйл хаягыг ижил төстэй харагдуулахаар дурайлгасан
-
И-мэйлийн агуулгад хувийн болон санхүүгийн мэдээллийг хүссэн шаардсан
-
Төлбөрийн мэдээлэл дансны дугаар өөрчлөгдсөн утга бүхий
-
Их хэмжээний мөнгө сугалаанд хожсон
-
Хуурамч вирустэй файл хавсаргасан
-
И-мэйлд хуурамч линк холбоос агуулсан
Дээрх шинж илэрсэн сэжигтэй и-мэйлд хариу үйлдэл үзүүлэхгүй дараах зааврыг дагаж сэргийлнэ үү.
-
Сэжигтэй и-мэйлд агуулсан холбоос линк дээр дарахгүй байх
-
Хавсралт аттач файлыг нээхгүй байх
-
Таны хувийн болон санхүүгийн мэдээлэл шаардсан, төлбөрийн даалгавар данс өөрчлөгдсөн гэсэн утга бүхий и-мэйлийг заавал утсаар давхар баталгаажуулж байх.
-
Гадаад дотоодын ямар нэг сайтад хувийн и-мэйл хаягийг бүртгүүлэхгүй байх
-
Ижил харагддаг “0, o, 1, l” гэх мэт тэмдэгтүүд орсон и-мэйлийг сайтар шалгаж байх
-
Антивирусны програм хангамж ашиглаж, тогтмол шинэчлэлт хийж байх
-
Мэйлээс өөр хоёрдогч сувгаар (утас, факс, сошиал сүлжээ гм) и-мэйл илгээгчтэй холбогдож мэдээллээ баталгаажуулах
Мөн та өөрийн цахим орчин дахь аюулгүй байдлыг ханган ажиллаж цахим шуудангийн нууц үгээ хамгаалах, үнэгүй домэйн бүхий мэйл хэрэглэхгүй байх, найдваргүй компьютер, сүлжээ ашиглан цахим хаягандаа нэвтрэхгүй байх, өөрийн компьютерт вирусээс хамгаалах шийдлүүдийг ашиглаж хэвшинэ үү.