Манай хамт олон 2018 онд болох байгууллагын 10 жилийн ойгоо тохиолдуулан компанийн ре-брэндинг хийж буйтай холбоотойгоор одоо ашиглагдаж буй логогоо өөрчлөх зорилт тавин “Лого бүтээх уралдаан”-ыг дизайнер, уран бүтээлчдийн дунд нээлттэйгээр зарлан өнгөрөгч 2017/09/18-наас 10/02-ны хооронд оролцогчидын бүтээлүүдийг хүлээн авлаа.
Шилдэг бүтээл шалгаруулах багт компанийн Ерөнхий захирал, Бизнес хөгжил эрхэлсэн захирал, МТМаркетингийн хэлтэсийн дарга, дизайнер 2, алба хэлтсүүдийн ажилчдын төлөөлөлүүдээс 5 нийт 10 хүн оролцсон ба бүтээлүүдийг нэг бүрчлэн хэлэлцэж, уралдааны удирдамж дахь шалгууруудын дагуу хасах зарчмаар санал хурааж шүүлээ.
Уралдаанд маань нийт 35 орчим уран бүтээлчийн 60 гаруй бүтээл ирсэн хэдий ч санааг нь хөгжүүлээд ч болтугай цаашид ашиглах бүтээл ирээгүй тул энэ удаагийн тэмцээнээс шилдэг 1 оролцогчийг шалгаруулах боломжгүй болсныг үүгээр мэдээлж байна. Гэсэн хэдий ч цаг хугацаа зарцуулан, идэвхи санаачлага гарган оролцсон уран бүтээлчдийн урамыг хугалахгүйн тулд нийт бүтээлүүдээс “шалгаруулах багийн гишүүд”-д арай илүү таалагдсан 5 бүтээлийг сонгож компанийн нэрийн бэлгээр шагнахаар боллоо.
Шалгарсан 5 бүтээл:
Бүтээлийн эзэд руу манай компаниас холбогдож мэдээлэл хүргэх ба та бүхэн ажлын өдрүүдээр бидний бэлдсэн гарын бэлгийг маань оффис дээрээс хүрэлцэн ирж аваарай.
Тэмцээнд маань оролцсон бүх уран бүтээлчдийнхээ ирээдүй хойчийн ажил хөдөлмөрт өндөрөөс өндөр амжилт хүсье. Цаашид та бүхэнтэй хамтран олон сайхан зүйлсийг хийх боломжтой байна гэдэгт манай хамт олон итгэж байна.
Ландбридж ХХК, “Лого бүтээх уралдаан”-ны шалгаруулах багийнхан