Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Лого бүтээх нээлттэй уралдаан зарлаж байна
2017.09.19, мягмар     5298

Улс хоорондын тээвэр зуучлалын Ландбридж ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа Монголын тээвэр логистикийн зах зээлд шинэ, өнгө төрхийг бий болгож хэрэглэгчиддээ зориулсан шинэлэг үйлчилгээнүүдийг нэвтрүүлэн дэлхийн 90 гаруй улсад байрлах ачаа тээвэрлэлтийн 2000 гаруй байгууллагуудтай хамтран ажиллаж, гадаад худалдаа эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүдийн 20 сая гаран тонн ачааг зуучлан зохион байгуулаад байна.

Бид 2018 онд болох байгууллагын 10 жилийн ойг тохиолдуулан удирдлага зохион байгуулалтын рэ-инженеринг, менежмент чанарын тогтолцоо болон хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо (ISO 9001:2015, OHSAS 18001:2007), тээвэр зохион байгуулалтын үйл ажиллагааны системийн шинэчлэл, байгууллагын рэ-брэндинг зэрэг цогц төслүүдийг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан компанийн логог шинэчлэх бүтээлийн уралдааныг дизайнер, уран бүтээлчдийн дунд нээлттэй зарлаж байна.

Одоогийн хэрэглэгдэж байгаа ЛандБридж ХХК-н лого нь бодит дүрслэлээр компанийн нэртэй холбогдож гүүр болон түүний сүүдэр мэт харагддаг бөгөөд далайд гарцгүй Монгол орны улс дамнасан хуурай замын тээвэрт гарч болох хүндрэл бэрхшээлүүдийг гүүр мэт амар хялбар давж хэрэглэгчдийн ачаа барааг саадгүй хүргэх гэсэн санааг агуулдаг. Мөн нэг цэгээс нөгөө цэг хүртэл өөр өөр замаар буюу олон аргаар хүрч болно гэдгийг үзүүлсэн  бөгөөд логистикийн бизнесийн үндсэн гол зорилго буюу шийдэл гаргахыг эцэс төгсгөлгүй эрмэлзэж ажилладагаа илэрхийлсэн билээ.

Уралдаанд ирэх бүтээлд тавигдах шаардлага:

  • Лого нь одоогийн ашиглагдаж буй агуулгыг хадгалсан байх
  • График дизайны мэргэжлийн програм дээр (Adobe illustrator, CorelDraw /cdr/) CMYK+Pantone өнгөний горим баримталж хийгдсэн байна. Лого нь өндөр нягтралтай (300 dpi-с дээш) байх шаардлагатай бөгөөд (жижгээс томруу хувиргахад харьцаа алдагдахгvй vндсэн элементvvд харагдаж байх).
    • Бvтээлийг уралдаанд хэвлэмэл эсвэл цахим хаягаар ирvvлнэ.
    • Лого нь хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэхээр зохиогдоно.
    • Лого нь видео, сонин сэтгvvл, ил захидал, сурталчилгааны материал, зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна.
    • Уран бvтээлчид зөвхөн өөрийн зохиосон загвараар оролцох бөгөөд бусад бvтээл /лого/-ноос хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бvтээлvvдийг хvлээн авахгvй
    • Уралдаанд нэг уран бvтээлч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бvтээл тус бvрийг тайлбарласан тайлбарыг заавал хавсаргана
    • Шалгарсан бүтээлийн эхийг график дизайны програм дээр (аdobe photoshop (PSD) , Corel Draw (CDR), Adobe Indesign (EPS), Adobe Illustrator (AI)) хүлээн авна.

Хүлээн авах хугацаа: Бүтээлийг 2017 оны 09 дүгээр сарын 18-ний өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажлын цагаар хүлээн авна.

Шалгаруулалт: Шалгарсан бүтээлийг 2017/10/05-нд /www.landbridge.mn/ вэбсайтаар нийтэд нээлттэй зарлана.

Шагнал: Ирvvлсэн бvтээлvvдээс шилдэг нэг бvтээлийг 1.000.000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнана.

Бvтээлийг хvлээн авах хаяг:

Ландбридж ХХК

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Залуучуудын өргөн чөлөө, Сөүл бизнес төв, 6-р давхар

Утас: 7013-1308, 7013-1309

Цахим хуудас: info@landbridge.mn

Биечлэн авчирч буй бүтээлийг дугтуйнд хийн битүүмжлэн овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа тодорхой бичсэн байна. Цахим хаягаар явуулж буй бүтээлд мөн буцаж холбоо барих мэдээллийг тодорхой бичсэн байна.




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн