2017/9/15-ны өдөр ирэх жил болох байгууллагын 10 жилийн ойг тохиолдуулан байгууллагад хэрэгжүүлж эхэлсэн шинэчлэл өөрчлөлтийн төслүүдийг, төслийн багийн гишүүд болон хамтран ажиллаж буй зөвлөх байгууллагууд маань компанийн нийт ажилчидад танилцууллаа.
Томоохон төслүүд компани дээр амжилттай хэрэгжиж, үр өгөөжөө өгөхөд компанид ажиллаж буй ажилтан бүрийн оролцоо маш чухал тул бид төслүүдийн зорилго үр дүнг нийт ажилчиддаа танилцуулж нэгэн үдшийг хамтдаа ирээдүйд болох өөрчлөлтөөс орж ирж болох үр өгөөжүүдийг хэлэлцэн ярилцаж өнгөрөөлөө.
Компанийн урт хугацааны тогтвортой үйл ажиллагааг хангах, удирдлагын болон зохион байгуулалтын уялдааг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өсгөх, ажилчдынхаа амьдралын баталгааг хангасан ая тухтай, суралцах хөгжих ажлын таатай орчинг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн доорх төслүүдийн хүрээнд харилцагч, хамтрагч та бүхэн бидэнд үнэтэй зөвлөгөөгөө харамгүй хайрлаж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Үүнд:
-
Удирдлага зохион байгуулалтын ре-инженеринг
-
Байгууллагын рэбрэндинг
-
Чанарын менежментийн тогтолцоо (ISO 9001:2015)
-
Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ( OHSAS 18001:2007),
-
Мэдээллийн системийн дахин загварчлал
Улс орны эдийн засгийн чухал салбаруудын нэг болох логистикийн салбарыг дэлхийн томоохон өрсөлдөгчидөд булаалгалгүй чадлаараа хөгжүүлэн, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж буй манай салбарын залууст дээрх хэрэгжиж буй төслүүд нь аливаа эрсдлээс өөрсдийгөө хамгаалах болон алдаа гологдолгүй үйлчилгээ үзүүлж сурах томоохон кнөү хау болно гэдэгт манай компанийн хамт олон итгэлтэй байна.
Дашрамд дурдахад улс хоорондын тээвэр зуучлалын Ландбридж ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа Монголын тээвэр зуучийн зах зээлд шинэ өнгө төрхийг бий болгож хэрэглэгчиддээ зориулсан шинэлэг үйлчилгээнүүдийг бий болгон дэлхийн 90 гаруй улсад байрлах ачаа тээвэрлэлтийн 2000 гаруй байгууллагуудтай хамтран ажиллаж, гадаад худалдаа эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүдийн 20 сая гаруй тонн ачааг зуучлан зохион байгуулаад байна.
Ландбридж ХХК, Өөрчлөлт төслийн багийнхан (Be the Change)