Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Төмөр замаар хийгдэж буй чингэлэгийн тээврийн үнэд нэмэгдэл орсон тухай
2017.08.28, даваа     3689

Вагоны хүрэлцээ муу байгаагаас төмөр замаар хийгдэж буй чингэлэгийн тээвэрлэлтийн дундаж хугацаа сунаж импорлогчидод бодит алдагдал удаа дараа гарч, үүнээс үүдэн тээвэрлэгч, зуучлагч, ачаа хүлээн авагчидын дунд үл ойлголцол үүсч байсан асуудлуудыг 2017 оны 6-р сарын 7-нд УБТЗ, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо болон тээвэр зуучийн компаниудынн төлөөлөл оролцсон уулзалтаар хэлэлцэн ярилцаж ОХУ-н “Трансконтейнер” компаниас вагон түрээслэх нь энэхүү асуудлын бодит шийдэл болох юм байна гэдэг дээр санал нийлсэн. Үүнтэй холбоотойгоор түрээсийн вагон орж ирэхэд ачаатай болон хоосон чингэлгийг, чингэлэг ачих зориулалтын вагонд ачихад гарах зардлыг хуваарилан 20 футын чингэлэг бүрээс 20,000 төгрөг, 40 футын чингэлэг бүрээс 40,000 төгрөг тус тус тээврийн хөлсөн дээр нэмж авахаар тохиролцож шийдвэр гаргасан.

Шийдвэрийг үндэслэн 2017/7/28-ны өдрөөс Замын даргын зөвшөөрлөөр Нр 241 тоот цахилгаан гарч дээрх шийдвэр хэрэгжиж эхэлсэн байгаа тул эрхэм харилцагчид, хүлээн авагчид та бүхэн энэхүү нөхцөл байдлыг зөвөөр ойлгон хүлээн авна уу.

Төмөр замын даргын албан нэмэгдлийн хэрэгжилтийг баталгаажуулсан албан тоотыг энд дарж харна уу.

Төмөр замын даргын Нр241 цахилгааныг энд дарж харна уу.




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн