Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
МАЕРСК компанийн үйл ажиллагааг доголдуулсан кибэр халдлагыг хэрхэн давснаа танилцууллаа.
2017.08.16, лхагва     2504

Өнгөрсөн 6 дугаар сард Дани улсаас гаралтай дэлхийн чингэлэг тээврийн 15 хувийг хийдэг далайн тээврийн аварга том AP Moller-Maersk компани кибер дайралтад өртсөн тухай бид орчуулан хүргэж байсан (Энд дарж уншина уу).  Уг халдлагын улмаас тус компанийн дэлхийн 76 боомт дахь хөлөг онгоцнууд нь ачаагаа буулгаж чадахгүй зогсож, мэдээллийн технологийн бүх системээ зогсоож зөвхөн гар утасны What’s up ашиглан хоорондоо харилцаж байсан болон уг үйл явдлыг хэрхэн давж гарсан тухайгаа тэр үед гүйцэтгэх захирлын ажлыг аваад 12 сар болж байсан компанийн гүйцэтгэх захирал 52 настай Søren Skou сонирхолтой ярилцлага Financial Times-д өгчээ.

               Уршиг тарьсан “Petya” вирус Украйн улс дахь уг компанийн ашигладаг татварын буцаалтын жижиг програмаар дамжин халдварласан бөгөөд компанийг тусгайлан онилсон гэх шинж тэмдэг илрээгүй. Mondelez, Reckitt Benckiser болон WPP зэрэг олон үндэстэн дамнасан корпорацуудад ч мөн адил халдсан байсан гэж тэрээр хэлжээ. Халдлагийн хор уршигийг урьдчилсан байдлаар 50-450 сая ам доллар болох байх гэж таамаглаж байна.

Групын нийт борлуулалт 2016 онд 35 тэрбум ам доллар, ашиг нь 700 сая ам доллар байсан байна.  

 Хэдийгээр тэрээр 34 жилийн турш компанийн далайн тээврийн бизнесийн олон төрлийн ажил үүргийг гүйцэтгэж байсан ч уг үйл явдал үнэхээр цочролд оруулсан зүйл байсан гэжээ. Ихэнх бизнесийн асуудалд шийдэлд хэрхэн хүрэх арга замууд харагддаг боловч энэ тохиолдолд миний ур чадварын хувьд ямар ч арга зам харагдахгүй байсан гэж тэр ярьжээ.

Учираа олохоо больсон тэрээр 3 зүйлийг нэн даруй хийсэн байна. Нэгдүгээрт “асуудалд гүн орсон” Хямралын үеийн бүх уулзалт, дуудлаганд биечлэн оролцож “Юу болсоныг ил болгож харах”-ыг хичээсэн. Ингэж байж ямар нэг шийдвэр гаргах хэрэгтэй байлаа” гэж тэр хэлжээ.

Компани аварга том груп учираас мэдээлийн технилогийн мэргэжилтнүүд нь эхлээд газрын тосны бизнесийн програмыг хэвийн болгохуу, чингэлэг тээврийн системийг ажиллуулахуу гэдгээ шийдэх хэрэгтэй болсон.

Хоёрт тэрээр дотоод болон гадаад харилцаа холбоонд төвлөрөн ажилласан. Maersk-н аль боомт нээгдэж мөн хаагдаж байгаа, аль захиалгийн систем ажиллаж байгаа болон аль нь ажиллахгүй байгаа талаар өдөр тутмын мэдээ гаргаж, захиалгын системээ оргүйгээс шинэчлэн хийсэн.

Эцэст нь 130 оронд байгаа тэргүүн эгнээний ажилчид нь үйлчлүүлэгчид хэрэгтэй гэж үзсэн бүхий л зүйлээ төвийн шийдвэр хүлээлгүй хийж байхаар болгож зардлыг компани үүрнэ гэж мэдэгдсэн. Ийнхүү компани ямар нэгэн халдлагад өртөхгүй гэх баталгаа байхгүй гэсэн том сургамжийг авсан бөгөөд ирээдүйд аливаа халдлагыг илүү хурдан тусгаарлаж, системийг хурдан сэргээж чаддаг болох ёстойг ойлгосон. Одоо хүмүүс нэг их хэрэггүй зүйл гэж үздэг байсан компанийн жил бүрийн эрсдэлийн удирлагын арга хэмжээнд их өөр байдлаар хандах болно. Юм үзэж байж л хүмүүс ухаардаг. Гэхдээ юу тохиолдох, тэр нь хэр зэрэг ноцтой байх талаар хэн ч мэдэхгүй шүү дээ гэж тэр ярьжээ.

Уг үйл явдалаас сарын дараа харахад цөөн чингэлэг буруу хаяглагдан тээвэрлэгдсэн ч компанийн нийт ажилтнууд дэхийн хэмжээний нэг том баг болж ажиллаж чадсаны үндсэн дээр үйлчлүүлэгчид цаг тухайд нь тусламж үзүүлэн амжилттайгаар нөхцөл байдлыг даван туулж чаджээ.

2006 онд P&O Nedlloyd компанийг өөртөө нэгтгэсэн AP Moller-Maersk Латин Америкийн зах зээлд хүчтэй байр суурь эзэлдэг Германы далайн тээвэрлэгч Hamburg Süd-ийг худалдаж аваад байгаа бөгөөд өнгөрсөн зун гүйцэтгэх захирлаар томилогдсон  Søren Skou компанийн газрын тосны биенесийг зарж тээвэр логистикийн дагнасан груп болгох замаар энэ аварга том компанийн 113 жилийн түүхэнд байгаагүй томоохон өөрчлөлтийг хийхээ мэдэгдээд байсан билээ. 

Эх сурвалж: Financial times




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн