Жил бүрийн 11 сарын 11-нд БНХАУ-д болдог “Ганц биечүүдийн өдөр - Singles day”-ийн энэ жилийн онлайн худалдан авалтын хэмжээ өнгөрсөн жилийнхээс 60 хувь илүү буюу 14.3 тэрбум ам долларт хүрчээ. Энэ нь АНУ-ийн ижил төрлийн онлайн худалдааны хоёр гол өдрүүд болох “Хар баасан гараг-Black Friday” болон “Кибер Даваа гараг-Cyber Monday”-н худалдан авалтыг нийлүүлсэнээс 2 дахин их байлаа. Гэтэл энэ их бараа эзэддээ яаж хүрдэг нь үнэхээр сонирхол татаж байна. Өнгөрсөн жилийн энэ өдөр 24 цагийн дотор 540 сая илгээмийн хүргэлт хийгдсэн нь энгийн өдрийн худалдан авалтын хүргэлтийн хэмжээ ч асар их байдаг БНХАУ-ын ердийн өдрийн дундажаас 10 дахин их хүргэлт хийгдсэн гэсэн үг. Хятадын “Төрийн Шуудангийн Товчоо”-ны мэдээлж байгаагаар энэ оны эхний 3 улирлын байдлаар 21 тэрбум удаагийн хүргэлт хийгдээд байгаа гэнэ. Эдийн засаг удааширсан хэдий ч илгээмж хүргэлтийн салбарын орлого 2016 оны эхний 8 сарын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43% өсч 234 тэрбум юань буюу 34 тэрбум ам долларт хүрсэн байна.
Хятадын эдийн засаг дахь төрийн оролцоо хэдийгээр чангарч байгаа ч энэ салбар дахь хувийн хэвшилийнхний нөлөө өссөөр байна. Шуудан захиа, илгээмжийн бүх үйлчилгээнд төрийн мэдлийн шуудан илгээмжийн компани монопол байсан үе бий. Гэвч одоо илгээмж нь захиа шуудангаас хамаагүй илүү явах болсноос төрийн мэдлийн Express Mail Delivery буюу Шуудангийн Шуурхай Хүргэлт компаниас илүү хувийн хэвшлийн илгээмж хүргэлтийн компаниуд зах зээлийг хянах боллоо.
Анх жижиг аж ахуй нэгжээс эхэлсэн шуудан илгээмжийн хувийн компаниуд хөрөнгийн биржид гарах зохицуулалт хүлээгдсэнээс төрөл бүрийн өөр санхүүгийн эх үүсвэр ашиглаж байсан. Тэгвэл өнгөрсөн сард тэдгээрийн хоёр нь буюу YTO Express болон STO Express компаниуд хөрөнгийн биржэд нэгэнт бүртгэлтэй компани худалдан авах замаар дотоодын хөрөнгийн биржид бүртгэгдлээ. Мөн энэ оны 10 сарын 27-нд Нью-Йорк хотноо ZTO Express гэгч компани - энэ жилийн хувьд Америкид хамгийн ихэд орох 1,4 тэрбум ам долларын хөрөнгө босгосон бол Хятадын хамгийн том илгээмж хүргэлтийн компани болох SF Express саяхан бас биржэд бүртгэлтэй компанитай нэгдэх зөвшөөрлөө аваад байна. Гэвч шуудан илгээмжийн салбарт хөрөнгө оруулагчд эсрдэлтэй алхам хийж байж мэдэх юм. Жишээ нь ZTO Express компанийн хувьцааны үнэ анхны арилжааны дараахан огцом унасан. Учир нь илгээмж хүргэлтийн компаниудын гэнэтийн огцом өсөлт нь үндсэн бүтэцэд байгаа асуудлыг халхавчилж буй мэт. Өнөөдрийн байдлаар энэ зах зээл маш тархай бутархай байдалтай, дотоодын илгээмж хүргэлтийн 8000 гаруй компаниудын өрсөлдөөн үр ашиггүй байдлыг бий болгож байгаа юм. Үүний бас нэг шалтгаан нь орон нутгийн захиргаа болгон өөр өөрийн нутагт үйл ажиллагаа явуулах илгээмжийн компаниудаас олон давхардсан салбар байгуулах болон зөвшөөрөл авахыг шаардан, компаниуд орон нутаг болгоны эрх бүхий байгууллагуудын шаардлаганд нийцүүлэн сав баглаа боодлыг олон удаа задалж боож байна. Энэ нь тухайн компаниудад үйлчилгээний цар хүрээгээ үндэсний хэмжээнд өргөтгөх болон үнийн давуу тал бий болгох боломжгүй болгож байгаа юм. Иймээс 2011 оноос хойш үйлчилгээний үнэ нь 3 дахин унасан байна. Бизнесийн зөвлөлгөө өгдөг China First Capital компанийн мэдээлж байгаагаар АНУ-ын хамгийн алслагдмал хотуудын хооронд 1 кг ачааг газраар тээвэрлэн хүргэхэд 15 ам долларын үнэтэй байгаа бол БНХАУ-д мөн ижил үйлчилгээ дөнгөж 60 цент болж байна. Цөөн тооны томоохон компаниуд салбарыг шинэчлэхийг зорьж байна. Зарим нь дэвшилтэт технилогид хөрөнгө оруулалт хийж байна. SF Express компанийн Шанхай хотын ойролцоо байгуулсан илгээмж боловсруулах төв ажиллах хүчийг Европын өндөр үнэтэй ялгах төхөөрөмжөөр орлуулсанаар бүтээмжийг асар их дээшлүүлсэн гэж үзэж байна.
Цахим худалдааны Alibaba групп бага хэмжээний хувьцааг нь эзэмшдэг Alog компанийн Suzhou хотын ойролцоо байгуулсан хагас автомат агуулах үүнтэй харьцуулахад арай бага боловч Alog бол Alibaba-ын Cainiao хэмээн нэрлэгддэг логистикийн эвсэл түнш юм. Alibaba өөрийн их өгөгдөлийг ашиглан гишүүн компаниуддаа замналыг нь зохицуулж үр ашгийг нь дээшлүүлэхэд тусалдаг. Өөр хөрөнгө оруулалтууд ч яригдаж байна. YTO-ийн ерөнхийлөгч Yu Weijiao АНУ-ын илгээжмийн аварга том компани FeDex-ийн “аэротрополис” буюу онгоцны буудлын орчим дахь төвлөрлийг 2007 онд харж тэр компанийн ашиглаж байгаа дэвшилтэт технилогийг гайхан бишэрсэнээ дурсдаг. Тэр Хятадад буцаж ирээд компаниа хэрхэн тийм болгох талаар IBM компаниас зөвлөлгөө авсан. YTO мөн бүртгэлтэй компани худалдан авах замаар биржэд бүртгүүлэн хөлөг онгоцныхоо тоог нэмэгдүүлж 50кг-аас дээш жинтэй ачааг ч ялгах чадалтай илгээмж ялган боловсруулах автомат шугам худалдан авсан байна. Гэсэн хэдий ч Хятадад илгээмж орон нутгаар чөлөөтэй явдаг болоогүй л байна. Дүрэм журмууд энэ салбарт чөдөр тушаа болсоор байна. Үүнээс илүүтэйгүүр ажиллах хүчний зардал өсөж байна. Цөөн тооны цагаач ажилчид л илгээмж хүргэлтэд ажиллахыг зөвшөөрч байгаа бөгөөд Хятадын төрийн мэдлийн China Daily сонинд мэдээлсэнээр “Singles Day –ийн өмнө илгээмжийн компаниуд их дээд сургууль төгссөн хүмүүсийн түвшний цалинг санал болгож байсан” байна.
Эх сурвалж: www.economist.com China’s express-delivery sector needs consolidation and modernisation