Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Японы далайн тээвэрлэгчид нэгдэх болсоноо зарлалаа
2016.11.01, мягмар     3029

Өртөгөөр өрсөлдөх үед бөөнөөр буюу массаар үйлдвэрлэж байж бусдаас харьцангуй хямд бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох боломжтой гэсэн эдийн засгийн энгийн ойлголт байдаг. Тэгвэл өнөөгийн өрсөлдөөнт – чөлөөт эдийн засгийн орчинд компаниуд өсөлтөө хадгалан үлдэхийн тулд нэгдэх болон нийлэх (mergers and acquisitions) процесс маш эрчимтэй явагдаж байна. Сүүлийн үед эдийн засгийн нөхцөл байдлаас улбаалан чингэлэг тээвэрт нэгдэж нийлэх үйл ажиллагаа ялангуяа Азийн бүс нутагт эрчимтэй явагдаж байгаа бөгөөд дэлхийн хамгийн том 10 далайн чингэлэг тээврийн компаниудын 2-6 дахь компаниуд бүгд нэгдсэн эсвэл худалдан авч нэгтгэсэн компаниуд байна. Доорх хүснэгтээс 2015 оны зарим далайн тээвэрлэгчидийн нэгдэлтийн талаарх мэдээллийг харна уу.

2015 Rank

Компанийн нэр

Харьяа улс

2014 оны орлого (сая ам. дол)

2015 оны орлого (сая ам. дол)

Өсөлт %

Нэгдэлтийн талаарх тайлбар

2

Kuehne-Nagel

Швецарь

$23,279

$21,084

-9.4%

2015.08 ReTrans

5

DSV

Дань

$8,651

$7,567

-12.5%

2016.01 UTI Worldwide

6

C.H Robinson worldwide

АНУ

$11,937

$11,990

0.4%

2015.01 freightquote.com

10

XPO logistics

АНУ

$2,357

$6,063

157.2%

2015.04 Norbert Dentressangle,

2015.10 Con-way

11

UPS supply chain logistics

АНУ

$5,758

$5,900

2.5%

2015.07 Coyote Logistics

28

Fedex

АНУ

$1,502

$2,694

79.4%

2015.01 Genco

39

Transplace

АНУ

$1,400

$1,600

14.3%

2015.09 M33

Эх сурвалж: SJ consulting group

Тэгвэл Өмнөд Солонгосын далайн тээврийн Hanjin Shipping компанийн дампуурлын үеэр яригдаж байсанчлан Японы 3 буюу NYK, Mitsui OSK Lines (MOL) болон Kawasaki Kisen Kaisha (K-Line) компаниуд эдийн засгийн эрэлт унасан, тээврийн хэрэгсэлийн илүүдэл болсон гэх мэт ижил шалтгаанаар 10 сарын 30-нд нэгдэх болсоноо мөн мэдэгдлээ. Нийлээд 1,4 сая нэгж чингэлэг (TEU) тээх хүчин чадалтай энэ шинэ компани дэлхийн чингэлэг тээврийн 7 хувийг хийх 6 дахь том тоглогч болж, чингэлэг тээврийн, задгай болон шингэн ачааны нийт 2000 гаран хөлөг онгоцоо хамтран ашигласнаар 1 тэрбум долларын хэмнэлт хийнэ гэж урьдчилан тооцоолсон байна.

NYK 38%, Mitsui OSK Lines (MOL) болон Kawasaki Kisen Kaisha (K-Line) тус бүр 31% эзэмших шинэ компани 2017 оны 7 сарын 1-нээс бий болж 2018 оны 4 сараас үйл ажиллагаагаа явуулах болсон талаар мэдэгдэсний дараа тус бүрийнх нь хувьцааны үнэ 8,5-9,9% өссөн байна.

Эх сурвалж: http://www.maritime-executive.com/




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн