Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Таны мэдлэгт: Польш улсын тухай, Польш Монголын тээврийн боломж
2016.09.07, лхагва     9620

Польш улс нь Монгол улсаас газар нутгийн хувьд ойролцоогоор 5 дахин бага хэдий ч хүн амын тоогоор 13 дахин их буюу 39 сая орчим иргэнтэй. Зөвлөлт Холбоот улсын харьяанд байж бидэнтэй ижил социалист дэглэмээр 40 гаруй жил амьдарсан бөгөөд 1989 онд тусгаар тогтнолоо зарлаж ардчилсан чөлөөт эдийн засгийн замыг сонгон тасралтгүй хөгжиж буй улс юм. 2014 онд гаргасан Дэлхийн энхтайваны үзүүлэлт /Global Peace Index/-ээр дэлхийн хамгийн аюулгүй, амьдрахад тааламжтай улсуудын нэгээр шалгарсан бөгөөд сүүлийн жилүүдэд ДНБ нь бууралтгүй байгаа Европын холбооны цорын ганц улс юм.

Тус улс нь хуучин Социалист орнуудаас хамгийн өсөлттэй эдийн засагтай нь  хөдөө аж ахуй, хүнд механизм үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл болон аялал зуучлалыг бодлогоор дэмжиж эдийн засгаа солонгоруулж чадсантай нь холбоотой. Голлох экспортын бүтээгдэхүүнүүд нь машин механизм, тавилга, хүсний бүтээгдэхүүн, хувцас, гутал болон гоо сайхны бүтээгдэхүүн юм. Мөн зүүн өмнөд буюу зүүн Европын улсуудаас хамгийн том, тогтвортой банк санхүүгийн системийг бий болгож чаджээ. /Эх сурвалж: www.wikipedia.com/

Монгол улс Польш улстай 1950 оноос дипломат харилцаатай болсон бөгөөд хоёр улс өөрийн элчин сайдын газрыг бие биеийнхээ нутаг дэвсгэрт нээсэн. Польш улс бидэнтэй харьцангуй найрсаг харьцдагын нэг бататлгаа бол манай улсын дипломат болон албан паспорттой иргэд 90 хүртэл хоног Польш оронд визгүй зорчдог явдал юм.

Манай улсын гадаад худалдаа эргэлтэнд Польш улс чухал байр суурь эзэлдэг. Учир нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь харьцангуй хямд байдаг Польш улсаас лаазалсан ногоо, нөөшилсөн жимс, гахайн мах, барилгын материал асар ихээр импортлох болсон ба сүүлийн гурван жилд хоёр орны худалдаа 40 саяас 100 сая доллар хүртэл огцом өсчээ. /Эх сурвалж: http://baabar.niitlelch.mn/content/6145.shtml / Тодруулбал: Польш улс нь Европын холбооны гишүүн тул бүтээгдэхүүний чанар стандарт харьцангуй сайтай байдаг бөгөөд хуучин Оросын харьяа социалист улс байсан болон гадаад вальютын уян хатан бодлого хэрэгжүүлдэг нь үнийн хувьд харьцангуй хямд байх нөхцөлийг бүрдүүлдэг. Монгол улсын импортын хүнсний багагүй хувийг Польш улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн эзэлдэг. Жишээлбэл та бидний сайн мэдэх өдөр тутамдаа хэрэглэглэдэг URBANEK брэндийн даршилсан ногоо, жимс, KOWAR брэндийн төрөл бүрийн компат, хатаасан жимс, ROSHEN брэндийн шоклад, бичиень, HOUCHLAND брэндийн бяслаг сирээс гадна масло, нөөшилсөн загас, түрс, хоол амтлагч, йогурт, гоймон гээд маш олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн Польшоос ирдэг.

Дашрамд дурдахад ямар нэг оронтой гадаад худалдаа энэ мэт амжилттай хөгжихөд тээвэр логистикийн боломж, шийдэл маш их нөлөөлдөг. Манай хамт олон Польш улсын тээвэрлэлт дээр онцгой анхаарч ажилласны үр дүнд тээвэрлэлтийн бүх төрөл буюу чингэлэг, вагон, автомашин болон агаараар - бүтнээр болон түүврээр ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах чадамж, туршлагатай болсон. Мөн бид ачилтын тоог харьцангуй их байлгаж агентуудтайгаа тохиролцоо хийсний үндсэн дээр Польш улсаас хийгддэг бүх төрлийн тээврийн тарифыг харьцангуй хямд түвшинд хүргэсэн нь бизнес эрхлэгч та бүхэнд өрсөлдөх давуу талыг олгоно гэдэгт итгэлтэй байна. Манай мэргэшсэн логистик менежерүүд нь та бүхэнтэй цаг тохиролцон оффис дээр нь очиж тээврийн боломж, цар хүрээ, үнэ, хугацаа, ачилт, бэхэлгээ, гааль, татвар гм гадаад худалдаа эрхлэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг өгөн таны логистикийн хамтрагч зөвлөх байдлаар ажиллахдаа үргэлж баяртай байх болно.

Ландбридж ХХК

Утас: (976) 7013-1308, (976) 9990-1309
И-мэйл: import1@landbridge.mn




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн