Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Нийгмийн хариуцлага: Ажилчдынхаа хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл бэлтгэх мөнгийг олголоо.
2016.08.22, даваа     5010

Компани гэдэг бол түүн дотор ажиллаж буй хүмүүсийн хамтын бий болгосон ОРЧИН – СОЁЛ  БҮТЭЭЛ байдаг.

Бид ажилчидаа гэр бүл, хувийн амьдралдаа санаа зовохгүйгээр ажлаа сэтгэл амар хийх боломжийг бүрдүүлэн ажиллахыг хичээдэг. Тиймээс ажилчиддаа -  гэр бүл болох, шинэ хүүхэдтэй болох, ар гэрт нь гачигдал гарах болон зарим нэг баяр ёслолыг онцгойлон бэлэг болон мөнгөн тусламж өгдөг уламжлалтай.

Энэ удаад биднийн амьдралын үргэлжлэл, баяр баясгалан болсон үр хүүхдүүддээ зориулан компаниас зохион байгуулдаг нийгмийн хариуцлагын тогтмол хийдэг ажлуудыг танилцуулья. Манай хамт олон ажилтан, албан хаагчидынхаа алдрай бяцхан үрс, улс эх орныхоо ирээдүй хойч болсон дүү нартаа жил бүрийн “Хүүхдийн баяр”, “Шинэ жил”- ээр гарын бэлгээ өгдөг бол “Хичээлийн шинэ жил”-г угтан цаашид эрдэм номтой сайн хүн болоход нь зориулж хичээлийн хэрэглэл бэлтгэх тодорхой хэмжээний мөнгөн тусламж өгдөг билээ.

Хэдийгээр Монгол улсын эдийн засаг хямралтай, ханшийн гэнэтийн өсөлт гадаад худалдааны бизнес эрхлэгчид болон тэднийг дэмжин ажилдаг тээвэр логистикийн салбарын бидэнд хүндээр тусч буй хэдий ч манай хамт олон жил бүр ажилчдынхаа хүүхдүүдэд зориулан хичээлийн хэрэглэл бэлтгэх мөнгөн тусламж өгдөг заншилаа энэ жил ч хадгалан үлдсэндээ баяртай байна. Энэ жил компанийн ажилчдын хүүхдүүдээс цэцэрлэгээс их сургуулийн насны буюу 0-22 хүртэл насны 110 орчим хүүхдэд энэхүү мөнгөн тусламжаа гардуулан өглөө.

Өхөөрдөм дүү нар минь хичээл номдоо чамдан суралцаж эх орондоо хэрэгтэй эрдэм номтой хүмүүс болоорой.

Ландбридх ХХК – хамт олон




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн