Хүндэт харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе!
Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2016/7/1-ний өдрийн А-214 тоот тушаалаар 2016/7/11-с төмөр замын 2, 3, 4, 6, 9, 10, 11, 12, 13, 14 болон 15-р бүлгийн ачааны вагоны тариф тус бүр 5 - 30%-иар нэмэгдэхээр болжээ. Үүнтэй уялдан 2016/7/11-нээс өмнө эдгээр бүлгийн барааны вагоны тээвэрлэлтийн захиалга өгсөн ч замд явж байгаа ачааны тээврийн хөлс уг тушаалын дагуу нэмэгдэх болохыг мэдэгдэж байна. Дээрх бүлгүүдэд дараах төрлийн бараа хамаарагдана:
Бүлэг
|
Бүлгийн тайлбар
|
Өссөн хувь /%/
|
2
|
Химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн
|
7
|
3
|
Өнгөт ба хар метал
|
15
|
4
|
Мод, модон материал
|
20
|
6
|
Нэфтийн бүх бүтээгдэхүүн, бензин, керосин, мазут, тослох масло, дизел, түлш, битум
|
20
|
9
|
Боловсруулсан болон боловсруулаагүй арьс шир, ангийн үс, ноос ноолуур, хялгас, гахайн хялгас, нэхмэл сүлжмэл даавуу, хувцас, цаасан бүтээгдэхүүн, тоглоом, биеийн тамирын эд зүйлс, хөгжим
|
5
|
10
|
Хүнсний төрлийн бүх бүтээгдэхүүн, хурдан муудах хүнсний бүтээгдэхүүн, нөөш, амьтны ба ургамалын тос, тамхи, саван, шүдэнз, багсармал тэжээл, амьд адгуус, идэшний ногоо, гурил, хивэг, үр тариа, буудай
|
30
|
11
|
Чулуун нүүрс, экспортын нүүрс
|
10
|
12
|
Барилгын материал, цемент, асфальт, тусгаарлах, дээвэрлэх, өнгөлөх материал, тоосго, шохой, элс, чулуу, шавар
|
5
|
13
|
Гэрийн хэрэглэл, хэрэгцээгүй эдлэл, өвс, сүрэл ба хатаасан ургамал, мод, бут, суулгац, байнгын эргэлтийн сав, баглаа, боодол
|
30
|
14
|
Ачааг жижиг илгээлтийн тээвэр
|
15
|
15
|
Бүх төрлийн чингэлэгийн тээвэр
|
5
|
Төмөр замын тушаалыг ЭНД дарж татаж авна уу.