Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Польш улсаас тээврийн үнэ хямдарлаа!
2016.03.15, мягмар     3241

Монголчууд 1950 оноос Польш улстай дипломат харилцааг тогтоосон бөгөөд хоёр улс өөрийн элчин сайдын газрыг бие биеийнхээ нутаг дэвсгэрт нээсэн найрсаг харилцаатай байдаг орнууд юм. Энэхүү харилцааны нэг бататлгаа бол манай улсын дипломат болон албан паспорттой иргэд 90 хоног хүртэл Польш оронд визгүй зорчдог. Бид Европын бараа бүтээгдэхүүний чанар чансааг боломжийн үнээр бидэнд хүргэж байдаг Польшийн ард түмэнд талархаад баршгүй.

Польш улс бол Монгол улсын гадаад худалдаа эргэлтэнд чухал байр суурь эзэлдэг орнуудын нэг. Учир нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь харьцангуй хямд байдаг Польш улсаас лаазалсан ногоо, нөөшилсөн жимс, гахайн мах, барилгын материал асар ихээр импортлох болсон ба сүүлийн гурван жилд хоёр орны худалдаа 40 саяас 100 сая доллар хүртэл огцом өсчээ. /Эх сурвалж: http://baabar.niitlelch.mn/content/6145.shtml /

Тэгвэл бидэнд Польш улсаас бүтээгдэхүүн импорлож бизнес эрхэлдэг аж ахуй нэгж болон хувь хүмүүст дуулгах баяртай мэдээ байна. Манай хамт олон байнгын судалгаанд суурилж тээврийн тарифыг аль болох хямд байлгаж үйлчилгээний чанарыг өндөр түвшинд хүргэн ажиллах зорилгынхоо хүрээнд тус улсаас хийгддэг чингэлэгийн тээврийн үйлчилгээний үнийг хямдруулах боломжтой болсноо дуулгахад таатай байна.

Та бүхэн бидэнтэй холбогдон бэлэн үнийн саналаа авахаас гадна тээвэрлэлтийн зөвлөлгөө мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой..

Ландбридж ХХК

Утас: (976) 7013-1308, (976) 9990-1309
И-мэйл: import1@landbridge.mn




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн