Монголчууд бид цагаан сар болон наадмын үеэр нутаг ус хамаатан садандаа зочилж, золгодог сайхан уламжлалтай ард түмэн билээ. Тиймдээ ч энэ үеүдээр, өдгөө бидний өдөр тутмын салшгүй нэг хэрэглээ болоод буй төмөр хөлгийн аюулгүй мөн өнгө үзэмжтэй байдал чухал асуудлын нэг болдог. Хүн бүр л өнгөтэй өөдтэй яваагаа ойр дотныхондоо харуулахыг хүсдэгдээ ч тэрүү эдгээр баярын өмнө машины солилцоо, наймааны хэрэгцээ эрс ихэсдэг нь нууц биш юм. Манай хамт олон ч энэхүү нөхцөл байдалд үндэслэн тээвэрлэлтийн үнийг боломжит хамгийн бага түвшинд хүргээд байгаагаа дуулгахад таатай байна. Та бүхэн Японы үндсэн боомтууд болох Nagayo, Tokyo, Yokohama, Osaka, Kobe, Moji болон Hakata-аас машин тээвэрлүүлэхээр судалж буй бол үнэ доорх байдалтай болж хямдарсан байна.
Улаанбаатар хүртэл: 3180 ам.доллар
Замын-Үүд хүртэл: 2200 ам.доллар /дотоод зардал ороогүй/
Та ачилтаа манайхаар зохион байгуулуулснаар ачааны байршил өөрчлөлтийн мэдээллийг цаг тухай бүрт нь и-мэйл, утас, мессежээр авахаас гадна өөрийнхөө хүссэн цагтаа манай вэб хуудсаар дамжуулан мэдээллээ шалгах буюу тракинг хийх боломжтой. Мөн бид Улаанбаатарт ачаа ирсний дараа гаалийн бүрдүүлэлт хяналтын үйлчилгээг үнэ төлбөргүй хийж өгөхөөс гадна гаалийн системд ачаагаа бүртгүүлэн шивэх үйлчилгээг ч үнэ төлбөргүй хийж өгч байгаа билээ. Аль аль талдаа харилцан ашигтай байдлаар хамтран ажиллаж бизнесийн үнэ цэнийг бий болгох зорилтынхоо хүрээнд бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ улам илүү сайжруулан таны хүсэлт шаардлагад нийцүүлэхийн тулд байнгын судалгааг хийсээр байна. Хэрэвээ танд манай бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, тээвэрлэлтийн зөвлөлгөө болон тээврийн үнийн санал авах шаардлага байгаа бол бидэнтэй холбогдоорой.
Утас: 9990-0393
И-мэйл: auto@landbridge.mn