Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Далайн тээвэр

1. ДАЛАЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХАМРАХ ХҮРЭЭ
Далайд гарцтай орнуудын хооронд далайн тээвэр зохион байгуулах тээвэр зуучийн үйлчилгээ
Дэлхийн 109 оронд байрлах 926 усан боомтуудын хооронд далайн тээвэр зохион байгуулна.
Далайд гарцгүй орнуудын хооронд далайн тээвэр болон бусад төрлийн тээврүүдийг хослуулан холимог тээвэр зохион байгуулах тээвэр зуучийн үйлчилгээ
Монгол улсын хувьд далайд гарцгүй орон учраас хөрш БНХАУ болон ОХУ-ын далайн боомтууд болон Европын зарим улсын усан боомтуудаар дамжуулан авто, агаар, төмөр замын тээвэр ашиглан далайд гарах боломжтой. Энэхүү замналаар дэлхийн бүх улсаас болон улс руу тээвэр зохион байгуулна.
Далайд гарах гарц:
БНХАУ:
•    Ляньюунган
•    Циндао
•    Синьган
•    Дальян
•    Шанхай
•    Бусад

ОХУ:
•    Владивосток
•    Находка
•    Восточный
•    Санкт - Петербург
•    Бусад

ЕВРОП:
•    Клайпеда, Латви
•    Таллин, Эстони
•    Бусад

Далайн тээврийн компаниуд:
Далайн тээврийн дараахь компаниудтай шууд болон хамтран ажиллагч тээвэр зуучийн компаниудтай байгуулсан гэрээн дээр үндэслэн эдгээр компаниудын эзэмшлийн чингэлэгийг дамжин өнгөрөх далайн боомтуудад чингэлэгээс чингэлэг рүү сэлгэн ачилтгүйгээр нэг цэгээс нөгөө цэг хүртэлх тээвэрлэлтийг зохион байгуулна.
•    China Shipping Container Lines
•    Sinotrans Container Lines
•    K-line
•    Pacific International Lines /PIL/
•    Oversized Cargo & Yacht Shipping /OOCL/
•    COSCO
•    CMA-CGM
•    Nor-Asia
•    Wanghai
•    Бусад

Хувийн эзэмшлийн чингэлэгийг аль ч далайн тээрийн компанийн усан онгоцоор тээвэрлэх боломжтой.

2. ДАЛАЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ
Экспорт, импортын тээвэр
Аль ч улсаас болон улс руу экспорт болон импортын тээврийг өөрсдийн хамтран ажилладаг тээвэр зуучийн компаниудын сүлжээг ашиглан усан болон холимог тээвэр ашиглан зохион байгуулна. Чингэлгийн ачааг вагонд болон вагоны ачааг чингэлэгт сэлгэн ачих замаар тээвэрлэлтийг өртөг багатай зохион байгуулах талаар зөвлөлгөө өгч гүйцэтгэнэ.
Чингэлгийн болон задгай ачааны тээвэр
Таны ачааны шинж чанар, төрөл, онцлогоос хамааран тухайн ачааны онцлогт тохирсон энгийн, хөргүүртэй, задгай, тавцант чингэлэгүүдийг ашиглан далайн тээвэр зохион байгуухаас гадна овор хэмжээ ихтэй ачааг задгай ачааны онгоц ашиглан тавцан дээр болон доор ачиж далайн тээврийг зохион байгуулна.

Найзуудтайгаа хуваалцаарай
0 1
Бүх төрлийн энгийн ачааны тээвэр
0 2
Аюултай ачааны тээвэр
0 3
Төслийн ачааны тээвэр
0 4
Агаарын тээвэр
0 5
Цуглуулбар ачааны тээвэр
0 6
Автомашины тээвэр
0 7
Экспортын тээвэр
0 8
Дамжин өнгөрөх ачааны тээвэр /Транзит/
0 9
Дотоодын тээвэр
Агаарын тээвэр
Тив дэлхийг алгасана
Далайн тээвэр
Тэнгис далайг гатална
Төмөр замын тээвэр
Ган замаар хурдална
Автын тээвэр
Газрын холыг товчилно
Захиалга өгөх