Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Бидний тухай

Ландбридж ХХК нь 2008 оноос үйл ажиллагаагаа эхэлж өнөөдөр дэлхийн 5 тивд байрлах 90 гаруй орны 2000 гаруй агентийн сүлжээгээ ашиглан төмөр зам, агаар, далай болон авто зам зэрэг тээврийн бүх төрлөөр улс хоорондын болон орон нутгийн тээвэр логистикийн иж бүрэн үйлчилгээг үзүүлж байна.
Тээвэр зуучлалын чиглэлээр салбартаа 20 хүртэл жил ажилласан туршлага бүхий манай хамт олон харилцагчдынхаа ачаа бүрийг товлосон хугацаанд нь эрсдэлгүй найдвартай тээвэрлэхийн чухалыг мэднэ.
Та бидэнд хандсанаар тээврийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг дагалдах үйлчилгээнийх нь хамтаар нэг дороос авах болно.


Танилцуулга татах Бидний туршлага
Бидний зорилго

Харилцагчийн логистикийн хэрэгцээг шуурхай шийдвэрлэх замаар үнэ цэнийг бүтээж, шинийг санаачлан хөгжүүлэгч байна.
Бид
•    Тээвэр Ложистикийн үйлчилгээний хамгийн шилдэг сонголт байна  
•    Ажиллаж сурах, хөгжиж дэвших хамгийн таатай орчин байна
•    Хамтын хөдөлмөр, бүтээлч оюун ухааныг урамшуулагч байна  
•    Манлайлан үлгэрлэгч, мэдлэгийг түгээгч эх уурхай байна    
•    Улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулагч байна  
•    Ногоон дэлхий, хүнлэг нийгмийг байгуулагч байна

Бидний давуу тал

Бид бүх төрлийн тээврийн хэрэгслээр ямар ч ачааг дэлхийн аль ч орноос шуурхай зохион байгуулах чадвартай. Та манай үйчлилгээг ашигласнаар доорх давуу талуудыг мэдрэх болно. Үүнд:
•    Өргөн сонголттой цогц үйлчилгээ
•    Туршлага, эрч хүчээр дүүрэн мэргэжлийн хамт олон
•    Улс дамнасан тээвэр ложистикийн өргөн сүлжээ
•    Дэвшилтэт технологид суурилсан өртөг бага, хурдтай байдал
•    Шуурхай, найдвартай байдал
•    Эмх цэгцтэй, стандарт хангасан үйл ажиллагааны процесс

Талархал

Улс хоорондын тээвэр зуучийн Ландбридж компанийн амжилт -  худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, барилга, уул уурхай, төрийн болон төрийн бус байгууллагууд зэрэг төрөл бүрийн салбарын нийт үйлчлүүлэгчид та бүхний амжилт, хийж бүтээж байгаа ажлын үр дүн гэдгийг бид сайтар ойлгож, таны бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйл ажиллагаагаа улам илүү боловсронгуй болгох, ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН МЭРГЭЖЛИЙН ШИЙДЛИЙГ цаг хугацаанд нь оновчтой хангахаар хичээн ажиллаж байна.Бид та бүхний ажил хэргийг үргэлж хүндэтгэн хамгийн итгэлт түнш, хамтран зүтгэгч, тээвэр логистикийн мэргэжлийн зөвлөгч байна.
БИДНИЙГ СОНГОН ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА!

Бидний туршлага