Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Агаарын тээвэр

1. АГААРЫН ТЭЭВРИЙН ХАМРАХ ХҮРЭЭ
Шууд нислэгүүдийг ашиглан зохион байгуулагдаж буй агаарын тээврийн үйлчилгээ:
МИАТ, Эйр Чайна /Air China/, Кореан эйр /Korean air/, Аэрофлот, Туркиш Аэрлайнс /Turkish Airline/ зэрэг агаарын тээврийн компаниудын шууд нислэгээр дамжуулан Монголоос/Монгол руу дараахь улс руу/улсаас таны ачааг агаараар тээвэрлэх тээвэр зуучийн үйлчилгээг санал болгож байна:
•    Бээжин /БНХАУ/
•    Токио, Осака /Япон/
•    Сөүл /БНСУ/
•    Берлин /БНГУ/
•    Москва /ОХУ/
•    Истанбул /Турк/

Дамжин өнгөрөх терминалуудыг ашиглан зохион байгуулж буй агаарын тээврийн үйлчилгээ:
Монголоос болон Монгол руу шууд нислэг хийгдэж буй терминалиудаар дамжуулан АЛЬ Ч УЛСААС ачааг тань авч, гараас гарт хүргэх үйлчилгээг дэлхийн өнцөг булан бүр дэхь хамтран ажиллаж буй тээвэр зуучийн компаниудын сүлжээг ашиглан үзүүлж байна.

Холимог тээврийн үйлчилгээ:
Монгол улс руу агаарын тээврийн нислэг хийж буй авиа компаниуд нь одоогоор ачаа тээвэрт зориулсан нислэгийг үйлдэхгүй байгаа ба өнөөдрийн нөхцөлд зорчигч тээврийн онгоцоор ачаа тээврийн үйлчилгээ үзүүлж байгаагаас шалтгаалан овор хэмжээ болон жин ихтэй ачааг Монгол руу тээвэрлэхэд хүндрэл учирдаг. Энэхүү хүндрэлийг шийдвэрлэхийн тулд бид холимог тээврийн үйлчилгээг харилцагчиддаа санал болгож байна:
•    Дэлхийн аль ч улсаас ачааг тань авч агаараар БНХАУ-ын Бээжингийн онгоцны буудалд авчран машинаар Монгол руу тээвэрлэх тээврийн зуучийн үйлчилгээ
•    Дэлхийн аль ч улсаас ачааг тань авч агаараар БНСУ-ын Инчоны онгоцны буудалд авчрах ба уг ачааг цуглуулбар ачааны чингэлэгт хийн далай/төмөр замаар Монгол руу тээвэрлэх тээврийн зуучийн үйлчилгээ
Мөн овор хэмжээ болон жингийн хувьд Монгол руу агаарын тээврээр тээвэрлэгдэх боломжтой ч тээврийн үнийн хувьд үнэтэй тусаж байвал та холимог тээврийн үйлчилгээг ашиглан харьцангуй хямд зардлаар, богино хугацаанд ачаагаа тээвэрлүүлэх боломжтой.

2. АГААРЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ

Экспорт, импортын тээвэр

Аль ч улсаас болон улс руу экспорт болон импортын тээврийг агаараар зохион байгуулна.
Хаалганаас хаалганд хүргэх, ачих, буулгах, сав баглаа боодол хийх болон задлах үйлчилгээ
90 гаруй орон дахь агентын сүлжээгээрээ дамжуулан таны хүссэн хаягнаас ачааг тань авч заасан хаяганд тань хүргэж хаалганаас хаалганд хүргэх хүргэлт, түгээлтийн үйлчилгээ үзүүлнэ. Мөн ачааг тань тусгай тоног төхөөрөмж ашиглан ачих, буулгах, сав баглаа боодол хийх болон задлах үйлчилгээг санал болгох боломжтой.

Үнэт ачаа, амархан муудах, гэмтэх ачаа, дипломат ачаа, хувийн ачааны тээвэр
Таны ачааны шинж чанар, үнэлгээ, төрөл, хадгалалт зэргээс хамааран тухайн ачааны онцлогт тохирсон сав баглаа боодол, тээвэрлэлтийн нөхцөл, бичиг баримтын талаар мэргэжлийн зөвлөгөө өгч, агаарын тээврийн үйлчилгээ үзүүлнэ.

Түрээсийн нислэг
Овор хэмжээ болон жин ихтэй ачаа, зорчигч тээврийн онгоцоор тээвэрлэх боломжгүй, их хэмжээний мал амьтад зэрэг ачааг ачааны онцлог, хэмжээнээс хамааран тусгай зориулалтын болон хүнд даацын онгоцны түрээсийн нислэгийн үйлчилгээгээр нэг цэгээс нөгөө цэг хүртэл хурдан хугацаанд агаарын тээврээр зохион байгуулна. Мэргэжлийн инженер техникийн зөвлөлгөө, төлөвлөлт, зохион байгуулалт нь таныг төслөө амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Найзуудтайгаа хуваалцаарай
0 1
HEADER TEXT
0 2
Бүх төрлийн энгийн ачааны тээвэр
0 3
Аюултай ачааны тээвэр
0 4
Төслийн ачааны тээвэр
0 5
Агаарын тээвэр
0 6
Цуглуулбар ачааны тээвэр
0 7
Автомашины тээвэр
0 8
Экспортын тээвэр
0 9
Дамжин өнгөрөх ачааны тээвэр /Транзит/
0 10
Дотоодын тээвэр
Агаарын тээвэр
Тив дэлхийг алгасана
Далайн тээвэр
Тэнгис далайг гатална
Төмөр замын тээвэр
Ган замаар хурдална
Автын тээвэр
Газрын холыг товчилно
Захиалга өгөх