Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Хамтдаа улам илүү хөгжих 2017 оноо баяртайгаар угтан авья
2017 оны 1-р сарын 2. Даваа гариг.     966

2017 оны ажлын анхны өдөр эрч хүчтэйгээр эхэлж байна. Бид байгууллагынхаа эрхэм зорилго-ыг биелүүлж, хамтын хүчээр үйлчлүүлэгч, харилцагч, хамтрагч, ажилтан болоод  улс эх орон, оршин буй гариг ертөнцийнхөө сайн сайхны төлөө үргэлжлүүлэн хичээн зүтгэж байна. Та бүхэн ч мөн биднийг сонгон, биднийг дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна. 2016 оны туршид бидэнтэй хамт байж, бидний санал болгосон тээврийн бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглаж, бидэнд итгэн тээврийнхээ асуудлуудыг хариуцуулж байсан эрхэм харилцагч та бүхэндээ баярлалаа. Бид та бүхний санал санаачлага болон хэрэгцээнд үндэслэн компанийхаа бүтээгдэхүүн үйлчилгээг үргэлжид сайжруулан таны тээвэрлэлтийн 1 номерын сонголт байхыг хичээн ажиллаж байна.

Биднийг дэмжиж, итгэж байсан та бүхний ачаар бид 2016 онд чамгүй амжилттай ажиллаж Монгол улсын тээвэр зуучлалын салбарт тэргүүлэгчидийн эгнээнд жагсаж буй бөгөөд улс орны тээвэр логистикийн салбарыг хөгжилүүлж дэлхийн жишигт хүрсэн чанартай, найдвартай шуурхай үйлчилээг бий болгохын тулд манай хамт олон сэтгэл, хүчээ дайчлаж байна.

Бид цаашид ч та бүхний ажил хэргийг хүндэтгэн хамгийн итгэлт түнш, хамтран зүтгэгч, тээвэр логистикийн мэргэжлийн зөвлөгч байж, урт хугацааны туршид харилцан ашигтай, тогтвортой харилцааг үүсгэн хамтдаа амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байна.


Та бүхний бизнест амжилт хүсье!

Хамтдаа улам илүү хөгжих 2017 оноо баяртайгаар угтан авья.

Ландбридж ХХК - Хамт олноос




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн
Эрсдлийг март. Таны ачаа 100% даатгагдлаа.
2018 оны 3-р сарын 20. Мягмар гариг.     1022
Шинэчлэн засварласан оффисдоо ажиллаж эхэллээ
2018 оны 2-р сарын 27. Мягмар гариг.     2290
ЛОГО БҮТЭЭХ УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА
2017 оны 10-р сарын 5. Пүрэв гариг.     3530
Лого бүтээх нээлттэй уралдаан зарлаж байна
2017 оны 9-р сарын 19. Мягмар гариг.     2302
2017-2018 онд хэрэгжих төслүүд танилцуулах өдөрлөг боллоо
2017 оны 9-р сарын 18. Даваа гариг.     1163