Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Ажлын туршлагатай, чадварлаг залууст манай үүд хаалга үргэлж нээлттэй байна.
2016 оны 12-р сарын 7. Лхагва гариг.     5088

Он дуусахад хэдхэн хоног үлдлээ. Тиймээс та 2016 онд хийж бүтээснээ дүгнэж, ирэх жилээ төлөвлөх гээд чамгүй ажилтай байгаа байх. Зарим нэгний маань хувьд 2016 он үр өгөөжтэй сайхан жил болсон бол магадгүй зарим нэгний маань хувьд байдаг л нэг, чадлаараа хичээсэн ч амьдрал олигтой дээшлэхгүй, шударгаар үнэлэгдээгүй, буруу газраа сонирхолгүй ажил хийсэн тааруухан жил болон өнгөрч буй байх. Хэрэвээ та гундуухан, өнөөдрийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун бус, өөрийгөө илүүд хүрч, амжилттай байх байсан гэж бодож байгаа бол таны зөв та одоо байгаа нөхцөл байдлаа өөрчлөх алхамыг хийж ирэх 2017 ондоо ажилттай нэгэн болох хэрэгтэй.

Таатай мэдээ дуулгахад өөрчлөлт хийхийг хүссэн эрч хүчтэй, эерэг хандлагатай, бүтээлч өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх чадвартай хийж бүтээе гэсэн залууст манай хаалга үргэлж нээлттэй байна. Та бидэнтэй нэгдсэнээр олон улсын хэмжээнд ажиллах, өөрийгөө хөгжүүлэх, аливаа зүйлийг олон талаас нь харах, асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх гээд олон чадваруудтай болно. Өөрийгөө хөгжүүлэх боломжуудаас гадна тохилог ажлын орчин, өрсөлдөхүйц цалин, эв нэгдэлтэй залуу хамт олны нэг болж 2017 ондоо өөрийн мөрөөдлийг нэг алхамаар урагшлуулах боломжийг бид танд олгоё. Та өдөр тутам нэг хэвийн ажил хийлгүй, цаг үргэлж суралцаж амьдралаа илүү өрнөлтэй, утга учиртай болгох олон улсын тээвэр логистикийн салбарт ажиллахыг хүсвэл бидэнтэй нэгдээрэй.

Ландридж ХХК нь 2008 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 8 жилийн туршид тасралтгүй найдвартайгаар олон улсын тээвэр зуучлалын үйлчилгээг харилцагчиддаа үзүүлж өнөөдрийн байдлаар дэлхийн 100 оричм орноос 30,000 гаруй удаагийн тээврийг зохион байгуулсан туршлагатай Монгол Улсын тээвэр зуучлалын салбарт тэргүүлэгчидийн эгнээнд ажиллаж байгаа компаниудын нэг билээ. Бид цаашид улс эх орныхоо тээвэр зуучлалын салбарыг дэлхийн жишиг стандартад нийцүүлэн хөгжүүлэх зорилго тавин ажиллаж буй бөгөөд олон улсын бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах сонирхолтой, чадварлаг залууст доорх ажлын байруудыг санал болгож байна.

 Нээлттэй ажлын байр:

 Борлуулалт, гадаад худалдааны менежер /4-5 хүн/

  •     Олон улсын худалдааны чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай 
  •     Англи хэлтэй  /Нэмэлтээр Орос болон Хятад хэлтэй бол давуу тал болно/
  •     Харилцааны өндөр ур чадвартай
  •     Идэвхи санаачлагатай
  •     Эерэг, зөв хандлагатай
  •     Багаар ажиллах чадвартай
  •     Ачаалал даах чадвартай

Нягтлан бодогч /1 хүн/

  •  НББ-н чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Санхүүгийн Даймонд программ дээр ажилладаг 
  • Санхүүгийн бүртгэл, тайлан гаргаж байсан туршлагатай
  • Багаар ажиллах чадвартай байх,
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан байх
  • Ажлын ачаалал даах чадвартай.

Нярав /1 хүн/

  • НББ-н чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • Санхүүгийн Даймонд программ дээр ажилладаг
  • Багаар ажиллах чадвартай байх,
  • Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан байх
  • Ажлын ачаалал даах чадвартай.

Та дээрх ажлын байранд өөрийгөө сорьж үзэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Утас: 99901306,70131308
И-мэйл: hr@landbridge.mn
Онлайн анкет бөглөх: http://hr.landbridge.mn




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн
ЛОГО БҮТЭЭХ УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА
2017 оны 10-р сарын 5. Пүрэв гариг.     2887
Лого бүтээх нээлттэй уралдаан зарлаж байна
2017 оны 9-р сарын 19. Мягмар гариг.     1886
2017-2018 онд хэрэгжих төслүүд танилцуулах өдөрлөг боллоо
2017 оны 9-р сарын 18. Даваа гариг.     718
Хятадаас Орос руу ачаа тээврийн шинэ чиглэл нээжээ
2017 оны 8-р сарын 22. Мягмар гариг.     396